Зарим замыг ирэх сар хүртэл хаажээ

Мөн хойд чиглэлээс Яармаг худалдаа руу хүрч үйлчилдэг бага оврын микроавтобусууд Гэсэр сүмийн урдуур буцаж эргэнэ. Харин нийтийн тээврийн том оврын автобусууд хойд чиглэлээс Яармагийг зорихдоо Баянбүрдийн тойргоос Тасганы овооны замаар Амарсанаагийн гудамж буюу Модны 2-ын гудамжинд нийлж үндсэн маршрутдаа орох болж байгаа гэнэ.
Нийслэлийн зүүн чиглэлээс хүн тээвэрлэдэг Сонсголон, Орбит, Баянхошууны чиглэлийн их багтаамжийн автобусууд Гэсэрийн уулзвараар буцаж эргэн Хүнсний I дэлгүүрийн өмнөх уулзвараар баруун урагш бага тойруу, 40 мянгатын уулзвараар баруун тийш эргэн Энхтайваны өргөн чөлөөнд нийлж үндсэн маршрутдаа орохоор болсон байна. Дээрх замыг ирэх сарын 1-н хүртэл хаах ажээ.
/bm/