Түрээсийн байр эзэмшигчид Оросын элчингийн өмнө жагсав
Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Б.Сүхбаатар энэ жагсаалынхаа талаар хэлэхдээ, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн даргын айлчлалын үеэр ОХУ-ын өмчлөлийн гэгдэж буй байруудыг Монголын талд шилжүүлж байгаа мэдээлэл цацагдаж байна. Гэтэл эдгээр байрыг 1991 онд оросууд монголчуудад худалдсан. Дараа нь 1998 онд оршин суугчид нь хувьчлаад авчихсан. Харин үүний ард оросуудад мөнгө төлж ирсэн иргэд хохирч байна гэв. Түр холбооныхон цаашид иргэний хөдөлгөөнүүдтэй хамтран тэмцэх аж. Тэд оросуудын эзэмшилд байгаа 50 мянган ам.метр газраа чөлөөлж авахыг хүсч байгаа юм байна. Чөлөөлж авахыг хүссэн газарт нь 56 обьект байгаа бөгөөд обьектоо буулгаж авах шаардлагаа ОХУ-аас Монгол улсад суугаа Бүрэн эрхт элчин сайдад гардуулж өгсөн юм.
Г.Энх
2007.05.17 Монголын мэдээ