Хөдөлмөрийн тухай хуульд иж бүрэн өөрчлөлт оруулахаар боллоо

Ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн чадвар алдалтын хувиас хамааруулак ялгавартай тогтоосон байна. Тухайлбал, ажил олгогч үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд таван cap, 31-50 хувь алдсан ажилтанд долоон cap, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд есөн cap, 70 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундачтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгож байхаар хуульчилсан байна.

Гэвч энэ хуульд оруулсан өөрчлөлт нь ажил олгогчдын сонирхлыг хөдөлмөрийн чадвараа алдаж, тахир дутуу болсон хүмүүсийн эрх ашгаас зарим талаар дээгүүр тавьсан, хөдөлмөрийн чадвар алдалтыг тооцох олон жил тогтсон шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачлалаас зөрсөн, бүхэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж, Г.Адъяа, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсныг өчигдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцлээ. Төсөл санаачлагчдын үзэж байгаагаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 39 хувь хүртэл алдсан ажилтанд найман сарын, 40-49 хувь алдсан ажилтанд 10 сарын, 50-69 хувь хүртэл алдсан ажилтанд 12 сарын, 70 хувиас дээш алдсан ажилтанд 24 сарын цалингийн дундачтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгож байх аж. Харин энэ асуудлыг өчигдөр байнгын хороогоор хэлэлцээд, дээрх заалтыг оруулахыг дэмжсэн боловч Хөдөлмөрийн тухай хуульд иж бүрнээр нь өөрчлөлт оруулахаар төсөл санаачлагчдад буцаалаа. Сүүлийн үед Хөдөлмөрийн тухай хуульд заасан зарим нэгэн заалт өнөөгийн хуульд нийцэхгүй болсон гэнэ. Ялангуяа, нийгмийн даатгалын асуудалтай холбогдуулан зарим зүйл, заалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа тул ийнхүү бүхлээр нь өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж байнгын хорооны гишүүдийн олонхи үзлээ.

Т.Болор

2007.05.17 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button