Д.Сугар Гадаадад ажиллах хүч илгээх төв хууль зөрчөөгүй

-НХХ-ийн сайдын энэ оны хоёрдугаар сарын 28-ны 1/ 377 тоотод хамтарсан компани байгуулахдаа Зуучлах товчоо ХХК, Монгол ньюс-ийн хүсэлтийг харгалзаж үзэхийг санал болгосон. Үүний дагуу ТӨХ уг хамтарсан компанийн 34.3 хувийг Зуучлах товчоо-нд, 14.7 хувийг Монгол ньюс компанид өмчлүүлэхийг санал болгосон ч Зуучлах товчоо татгалзсан. Эдний саналыг хүлээж цаг алдвал Солонгосын ажиллах хүч авах хуваарьт манай улс орж чадахгүй болох байсан. Ард иргэдийнхээ эрх ашгийг л бодолцох ёстой шүү дээ.

-Ард түмний эрх ашгийн үүднээс Засгийн газрын тогтоолыг зөрчсөн хэрэг үү?

-Ямар ч хууль зөрчсөн үйлдэл болоогүй. Гадаадад ажиллах хүч илгээх төвийг 100 хувь төрийн өмчтэй байгуулж, дүрэмд нь гадаадад ажиллах хүч гаргадаг хувийн компанитай хамтарч болохыг тусгасан. 5149 хувь гэдгийн учир үүнд байгаа шүү дээ.

-Захиргааны хэргийн шүүх Гадаадад ажиллах хүч илгээх төвийн үйл ажиллагааг шүүх хурал болтол түдгэлзүүлчихээд

байхад яагаад хүмүүсийг бүртгээд байгаа юм бэ?

-Шүүхийн захирамж гарахаас өмнө үйл ажиллагаагаа эхэлчихсэн байсан. Тиймээс одоо татан буугдана гэж байхгүй. Харин шүүхийн захирамжийг хүндэтгэн томоохон ажлуудаа хязгаарласан байгаа. Энэтөв шүүхийн захирамжийг зөрчилгүйгээр иргэдийг бүртгэх, шалгалт авах ажлаа явуулна.

-Тэгвэл санаа зоволтгүй бүртгүүлж болох нь ээ?

-Хардах, итгэл алдрах шаардлагагүй. Бүх зүйл шударга болно. Зүгээр л бүртгүүлээд үз дээ гэж хэлье.

Б.Майцэцэг

2007.05.17 Монголын мэдээ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button