Бурхан багшийн их дyйчин өдөр шав тавих ёслол болно

Бурхны шашинт орнууд эл өдрийг эртнээс тэмдэглэж ирсэн уламжлалтай. НYБ 1999 онд Бурхан багшийн дүйчин өдрийг тэмдэглэх шийдвэр гаргажээ. Энэ жилийн хувьд Тайланд улсын Бангкок хотноо дэлхийн 42 орны шашны зүтгэлтнүүд хуран чуулж Бурхан багшийн дүйчин өдрийг тэмдэглэх гэж байна. Бурхан багшийн дүйчин өдөрт зориулж энэ сарын 31-нд Тасганы овоонд соёл, шашны цэцэрлэгт хүрээлэнгийн шав тавих ёслол болно. Мөн энэ үеэр Бурхан багшийн сэриг дүрийн төв тэнхлэгийг тогтоож, бумба залах юм байна.

Бурхан багш эхийн хэвлийд оршсон, бас мэндэлсэн, машид гарсан, Бурханы хутгийг олсон, номын хүрдэнг эргүүлсэн, тэнгэрийн орноос буусан, рид хувилгааныг үзүүлсэн, гаслангаас нөхцсөн гээд найман дүйчин өдөр байдаг байна.

Дээрх найман дүйчин нь Бурханы хутгийг олсон, номын хүрдэнг эргүүлсэн, тэнгэрийн орноос буусан, рид хувилгааныг үзүүлсэн дөрвөн дүйчин өдөрт хураагддаг байна.

Бурхан хийгээд бодьсадва нар дүйчин өдрүү-дэд буян, нүглийн алиныг үйлдсэн ч үржих хүчин нэн ихийг зарлиглажээ. Түүгээр үл барам дүйчин өдрүүдэд хир, хилэнцээ чадлын хэрээр арилгахыг шамдваас гай түйтгэр арилаад буяны чуулган асар ихээр хуран чуулдаг байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button