Д.Янжиндулам түрүүлэв
Тэмцээнд 14 их дээд сургуулийн эрэгтэй 37, эмэгтэй 15 нийт 52 оюутан оролцож оюун ухаанаа уралдуулжээ. Эрэгтэйчүүдээс Мон-Алтиус дээд сургуулийн М.Гүнбаяр долоон оноотойгоор тэргүүлсэн бол удаахь байрт Ц.Батчулуун (МУИС), Б.Гүндаваа (YБТДС) нар шалгарчээ. Харин эмэгтэйчүүдээс Монгол Улсын боловсролын их сургуулийн Д.Янжиндулам түрүүлж алтан медалиар энгэрээ мялаав. Багийн дүнгээр МУБИС 24 оноогоор түрүүлсэн байна.