Эх, охин хоёрын залилангийн хэргийг хуулийнхан бие бие рүүгээ шидэж сууна
Тэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ үйлдэхэд хуурамч тамга, тэмдэг ашигладаг байсан бөгөөд түүгээр ч үл барам иргэдийн орон байрыг ХЗХ-д барьцаалж мөнгийг нь хувьдаа завшдаг байжээ. Тухайлбал, Б.Цэцгээ нь охин М.Оролзодын хамт иргэн Ж.Ганбаатарын хоёр давхар байрыг ХЗХ-нд 20 сая төгрөгөөр, найз, нөхөд болох 17 хүний орон сууцны ордерийг ХЗХ, банкны барьцаанд тус бүр 210 сая төгрөгөөр барьцаалж мөнгө завшжээ. Эх, охин хоёрын даварсан үйлдэл хэрээс хэтэрч харж хандах хүнгүй, өөрийгөө авч явах чадваргүй хараагүй иргэдийг залилж байхад нь цагдаагийнхан баривчлан саатуулсан байна. Гэлээ ч хоёр жил хэртэй сунжирч буй уг хэргийг хууль хяналтынхан бие бие рүүгээ шидэж суугаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд л хэргийг нь Нийслэлийн шүүхэд шилжүүлээд байгаа аж.