Алмаз хилээр гаргахыг завдлаа
Саяхан гэхэд л ТЕГ-аас 131 ширхэг эрдэнийн чулуу болох Доржпалма алмазыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан этгээдүүдийг баривчлан саатуулсан байна. Энэ их хэмжээний эрдэнийн чулууг хэнээс хэрхэн олж авсныг болон хэргийн гол эздийг тагнуулын байгууллага нууцалж байгаа аж. Дээрх Доржпалма алмазыг таяганд хийж авч гарахыг завдсан бөгөөд 53160 ам.доллар буюу 60 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эрдэнэсийг ийнхүү улсын хилээр хууль бусаар гаргах гэж байхад нь хил, тагнуулынхан таслан зогсоожээ. ТЕГ-аас гэмт этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 175-ийн III зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.