Монгол Улс Экспо-2008, Экспо-2010-д оролцоно
Ерөнхий зохицуулагч бөгөөд Монгол Улсын үзэсгэлэнг зохион байгуулагчаар Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимыг ажиллуулах, бэлтгэл ажлыг хангах, шаардагдах зардлын төсвийг гаргаж хэлэлцүүлэх, зарцуулалтад хяналт тавьж ажиллах тухай Засгийн газрын тогтоол гаргахаар болов.Экспо-2008 үзэсгэлэн нь Испанийн Зарагоза хотод 2008 оны зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 14-нд Ус-Тогтвортой хөгжил сэдвээр болно. Yзэсгэлэнд дэлхийн 70-90 орон, олон улсын байгууллага оролцож, 6.0 сая орчим хүн үзэж сонирхоно гэж тооцож байгаа юм.
Экспо-2010 үзэсгэлэн нь 2010 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 31 хүртэл БНХАУ-ын Шанхай хотод Сайхан хот-Сайхан амьдрал сэдвийн дор зохиох ажээ.