Хятадууд таксины жолоочийг бүлэглэн зоджээ

Ий-ван такси компани нь Солонгосын хөрөнгө оруулалттай бөгөөд тус компанийн такси түрээслэгч Б.Золоо нь тус компанид ажиллаад хоёр жил болж буй аж.

Энэ өдөр хятад иргэд Хан-Уул дүүргийн 120-иос уг такси хөлслөн 100 айлын барилгын зах орж мөн тэндээсээ I хороололд хүргүүлэн эргээд шинэ гэмтэлд ирсэн байна. Энэ хооронд нийт 13 км гарсан бөгөөд тус компанийн таксины тоолуур нь нэг км-т 300 төгрөг гардаг аж. Ийнхүү 4000 орчим төгрөг гарсан ч төлбөр төлөхөөс болж маргалдан уг барилга дээр ажиллаж байсан 50 гаруй хятад иргэд хүрз, жоотуу, лоом барьж бүлэглэн таксины жолоочийг зоджээ. Yүний улмаас таксины жолооч Б.Золоо нь тархиндаа хүнд гэмтэл авч, зүүн гар нь ажлын чадвараа алдсан байна.

Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button