Цианит натритай шороог зөөвөрлөх болжээ

Уржигдар болсон УИХ-ын хуралдаанаар тус газрын хөрс, усанд илэрсэн мөнгөн ус, цианит натриг яаралтай зайлуулж саармагжуулах ажлыг эрчимжүүлэхийг зохих мэргэжлийн байгууллагуудад нь даалгасан.

Шинжилгээгээр Хонгор сумын агаарт мөнгөн ус хэвийн хэмжээнээс 6-120 дахин их байгаа нь тогтоогдоод байгаа юм. Yүний дагуу Байгаль орчны сайдын тушаалаар Хонгор суманд байгаа цианит натри, мөнгөн усаар хордсон 500 м2 шороог зөөвөрлөж зөвшөөрөгдсөн цэгт булахаар болсон байна. Энэ ажилд уул уурхайн чиглэлээр ажилладаг томоохон компаниудаас техник тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчний туслалцаа хүссэн аж. Одоогоор манай улсад химийн онцгой хорт бодис болох цианит натри ашиглан олборлолт явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ес байдаг ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button