Хятад иргэд жагсаал зохион байгуулах уу
Тиймээс тэднийг нутагт нь нэн даруй буцаах шаардлагатай гэж иргэний хөдөлгөөнийхөн үзэж байгаа аж. Хятад иргэдийн үйлдсэн гэмт хэргүүдийг тэд жагсаагаад холбогдох албан тушаалтнуудад удахгүй өгөхөөр зэхэж буй. Иргэний хөдөлгөөнийхний энэхүү шаардлагыг хятад иргэд хүлээн авахгүйгээр барахгүй удахгүй жагсаал зохион байгуулах гэж байгаа гэсэн мэдээлэл байна.
Уг мэдээллийг Хятадын Элчин сайдын яамны албаны эх сурвалжаас тодруулахад, хятад иргэд жагсаал зохион байгуулах нь гэсэн мэдээлэл гарсан. Одоогийн байдлаар жагсаал зохион байгуулах тухай хятад иргэд албан ёсоор хандсан зүйл алга. Гэхдээ ямар учраас ийм мэдээлэл гарах болсон шалтгааныг удахгүй тодруулна гэсэн хариултыг өглөө.