Солонгос явахыг горилогчид цэнгэлдэхийг тойрон гороолж байна

Учрыг тодруулбал, өнгөрсөн оны зургадугаар сарын эхээр Зуучлах товчоо-ны хууль бус гэх шалгалтад орж хохирсон хүмүүс НХХЯ-нд хандсан нь энэ гэнэ. Гадаадад ажиллах хүч илгээх төв тэдгээр хүмүүсийг энэ удаа болох хэлний шалгалтад оруулахаар эхний ээлжинд бүртгэх талаар санаачилгатай ажиллаж байгаа боловч Зуучлах товчоо тэдний материалыг өгөхгүй цааргалж байгаа гэж иргэд ярьж байлаа. Тиймээс НХХЯ-ны холбогдох албаны хүмүүст хүсэлтээ уламжлахаар ирсэн байна. Манай залуучууд аз сорих маягаар хэлний ямар ч бэлтгэлгүй шалгалтад орж, хураамжийн төлбөрөөр хохироод өнгөрдөг нь элбэг.

Өнгөрсөн жил гэхэд арван мянга орчим хүн солонгос хэлний шалгалтад орсноос дөнгөж 3000 орчим нь тэнцсэн гашуун түүх бий. Энэ удаа ч 15 мянган горилогч-ийг бүртгэх юм билээ. Тэднээс хэд нь тэнцэхийг хэлэхэд бэрх боловч өчигдрийн байдлаар 6-7 мянган хүн Төв цэнгэлдэхийн гадаа шавааралдаж, албан бус бүртгэлийн алба ч ажиллаж байлаа. Иймд НХХЯ бүртгэлийг албан ёсоор эмх журамтай явуулахын тулд цэрэг цагдаагийн хүчийг ашиглах юм байна. Дээрх хүсэлтээ уламжилсан хүмүүсийн асуудалд ч нааштайгаар хандана гэдгээ албаны хүмүүс хэлж байлаа.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button