Япон автомашин үйлдвэрлэлээрээ тэргүүлэх боллоо
Үүнийг Автомашин үйлдвэрлэгчдийн олон улсын байгууллагын 2006 оны дүнгийн баримт бичиг нотолж байна. Өнгөрсөн онд Японд 11 сая 480 мянган авто машин, тэдгээрийн дотор 660 шоо мл хүртэл багтаамжтай хөдөлгүүртэй жижиг авто машин үйлдвэрлэсэн нь 2005 оныхоос зургаан хувиар илүү байна. Харин АНУ-д энэ хугацаанд 11 сая 260 мянган автомашин үйлдвэрлэсэн нь 2005 оныхоос 5,7 хувиар бага байна. Тийнхүү Америкийн авто машин үйлдвэрлэгчид 1994 оноос хойш анх удаа тэргүүлэх байраа япончуудад алджээ. Америкийн авто машины үйлдвэрлэлийн хэмжээ дөрвөн жил дараалан буурч байгаа аж. Энэ нь бензиний үнэ өсч, өрсөлдөөн хурцадсантай холбоотой байна. 2006 оны үзүүлэлтээр гуравдугаар байрыг БНХАУ Германыг шахан эзэлжээ.
(Бизнес таймс 13/507)
Монцамэ