Улаан буудай

Энэ нь 2006 оны 4-р сараас Иракийн импорт нэмэгдсэн нь энэ байдалд нөлөөлжээ. Ирак нь улаан буудайн гурилын томоохон худалдан авагч бөгөөд гол нийлүүлэгч нь Турк улс юм. Нөгөө талаар Шри-Ланкд импортын гаалийн татвар өссөнөөс татан авалт огцом буурч Индонезид гурилын импорт аажим багасах хандлагатай аж. Туркд эрэлт тогтвортой байгаагийн үр дүнд улаан буудайн гурилын экспортоор дэлхийд тэргүүлэх орнуудын зэрэгт хүрч 2005/06 онд 2.2 сая тонн гурил нийлүүлсэн байна. Үүний үндсэн шалтгаан нь Иракд дотоодын гурилын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж импорт буурна гэж үзэж байна. Эдгээр орнуудын гурилын импорт нийт хэмжээгээр нэг сая тонн орчим юм. Индонезийн гурилын импорт буурах гэнэ. Дотоод, гадаад эрэлт, гаалийн татвараас хамаарч гурилын импорт тодорхой хязгаарлагдмал байдалд байх юм. 2006/07 онд эрэлт тогтвортой байх нөхцөлд Ливи улс 1.1 сая тонн гурил импортлох боломжтой аж. Бразилийн гурилын импорт сүүлийн зургаан жил дараалан өсч байгаа бөгөөд энэ онд 10 хувь өсч 450 мянган тонн болох юм. Цаашид гурилын үйлдвэрлэл, экспортыг нэмүү өртөг экспортын татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэж байна. Одоогоор экспортын татвар 10.0 хувь байгаа нь ихээхэн хүндрэл учруулж байгааг тэмдэглэжээ.

(Бизнес таймс 13/507)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button