Монголчууд Чехэд юу амжуулж явна вэ?
Умард Чехийн Дечин хотын шилтгээнд Монголын голууд гэсэн гэрэл зургийн томоохон үзэсгэлэнг 5 дугаар сарын 12-ны өдөр нээв. Чех, Германы 4 зурагчны бүтээлүүд, мөн МОНЦАМЭ агентлагийн нийт 120 орчим гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэн 6 дугаар сарыг дуустал ажиллах юм. Нээлтийн ажиллагаанд элчин сайд О.Энхтөр, Дечин хотын дарга В.Рашка нар оролцон үг хэлэв.
ЧЕХ УЛСАД БОЛСОН ХӨГЖМИЙН УРАЛДААНААС МОНГОЛ СУРАГЧИД ТУСГАЙ ШАГНАЛ ХҮРТЭВ
Чехийн Усти над Орлици хотноо 5 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохиогдсон өсвөрийн хийл хөгжимчдийн олон улсын уламжлалт уралдаанд Хөгжим Бүжгийн Коллежийн багш Л.Алтанцэцэг шавь нарын хамт оролцож, 8 дугаар ангийн сурагч Ганзоригийн Тамир, 5 дугаар ангийн сурагч Баярсайханы Ананд нар тусгай шагнал хүртжээ.
/Оллоо.МН/