Дэлхийн махны үйлдвэрлэл

Харин Бразил болон Аргентин улсад энэ махны үйлдвэрлэлийн өсөлт бага зэрэг буурчээ. Энэ үзэгдэл Канадад мөн ажиглагдсан байна. Тэгвэл АНУ-д өнгөрсөн оны эхний хагас жилд гахайн махны сектор нь нэлээд тогтвортой хөгжиж байсан бол оны эцсээр үйлдвэрлэлийн өсөлт нь буурсан байна. Гахайн махны дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч нь Хятад улс бөгөөд энэ жил 54 сая тонныг үйлдвэрлэх аж. Дэлхийн зах зээлд гахайн тосны нөөц хангалттай байгаа боловч ОХЗ, Америк, Хятад болон бусад Азийн улс оронд энэ тосны хэрэглээ сүүлийн үед эрчимтэй өсч байна. Үүнээс шалтгаалж гахайн тосны үнэ 580-600 долларт хүрээд байна. Үхрийн болон тугалын махны дэлхийн үйлдвэрлэл 2005-2006 онд 2.5 хувьтай байсан бол 2006-2007 онд 2.2 хувьтай байх нь. Өөрөөр хэлбэл, энэ махны үйлдвэрлэл багасах төлөвтэй байна. Тухайлбал, ЕХ, Орос, Аргентин, Япон зэрэг улсад ажиглагдах агаад харин Бразил, АНУ, Хятад, Австрали болон зарим улс оронд үйлдвэрлэл нь нэмэгдэх юм байна.

Гахайн тосны зах зээл /мян.тн/

Улс орон 2004-2005 2005-2006 2006-2007

Нөөц /улирлын эхэнд/ 427 445 444

Үйлдвэрлэл 7515 7790 8065

Хятад 3318 3472 3634

ЕХ 1961 2005 2032

АНУ 532 541 550

Бразил 346 358 369

ОХУ 193 209 236

Вьетнам 133 140 148

Канад 127 133 131

Импорт 133 120 114

Мексик 55 41 35

Гонконг 10 9 9

Канад 9 8 8

Тайвань 11 10 7

Хятад 2 4 6

Экспорт 137 110 115

АНУ 81 47 46

ЕХ 14 14 18

Гонконг 7 12 12

Канад 9 10 11

Хэрэглээ 7494 7800 8060

Хятад 3306 3480 3640

ЕХ 1947 1990 2017

АНУ 456 499 505

Бразил 346 368 369

Вьетнам 133 140 148

Канад 126 131 128

Мексик 133 123 121

Нөөц /улирлын эцэс/ 445 444 447

Хятад 254 250 250

ЕХ 26 29 30

ОХУ 14 15 15

(Бизнес таймс 13/507)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button