Хэрлэн говь төсөлд хэлэх санал

Бас цааш нь усны инженерүүд ухаан сорих цаг мөч болжээ гэж уриалга маягийн юм ярьж бичсэн нь өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч гүйхийн адил санагдлаа. 1980-аад оны үед эрдэмтэн зохиолч Л.Түдэв Таацын цагаан нуурыг аврахтун гэж асуудал дэвшүүлж УГЗ кино найруулагч О.Уртнасан баримтат кино бүтээж УГЗ Г.Бирваа харамслын аястай аялгуу бичсэнийг үзсэн хүмүүс эх орны минь усан мандал ийм болчихеон юм уу гэж байлаа. Мән сэтгүүлч зохиолч Ц.Балдорж Далай ээж цаазын тавцанд гэж том нийтлэл бичсэн нь дэлхмйн ус судлалын эрдэмтнийг цочирдуулж байсан. Ингэж нүдэнд харагдаж гарт баригдахаар биет баримтууд кино дэлгэц сонин хэвлэлүүдэд гарч байхад үүнийг үе мэдэхгүй хүнд ярихад санаа зовмоор юм гэхүү. Тэр үед эрхэм докторуудын зарим нь сайдын сэнтийд ч сууж байсан сәнагдана. Ингэхэд кино дэлгэцэнд гарч байсан уе рашаан гол горхи нуурын усаа яаж хамгаалж үлдсэн бэ? Дэлхййн олон орны туршлагаас харахад усаа эртнээс л урьдчилсан хамгәалалт хийгээд байдаг юм байна шүү дээ.

Сая хүнтэй нийслэлээ ундаалж байдаг Хатантуул гол минь хатаж сайр болчихоод байхад нөгөө уе судлалын олон эрдэмтэнгүүд Туул голоо сэргээх тәлаар ямар ч санал сәнаачилга гаргасангүй. Нөхөн сэргээлтийн олон улсын туршлагыг ч хэрэглэсэнгүй эрдэмтэн гэдэг чинь цалин мөнгө ааахын нэр биш Туулаа ширгээчхээд говийг Хэрлэнгээс усжуулна гэнэ. Бас Хэрлэн голоо хатсан сайр болгох энэ төслийн зардлыг хэн хариуцах бол оо. УИХ-ын ухаантай эдийн засагчид, хуульчид нэгэн шийдвэр гаргах байлгүй дээ. Ард миний бодлоор бол говийг говиос нь усжуулж болмоор санагдан грвьд Оросын олон тосгон суурин сүндэрлэж байлаа. Бүгд гүн өрмийн худагтай усан бассейнтай өөрсдийнхөө хэрэгцээний ногооны газраа усалдаг усан сувагтай гудамж талбайдаа ногоон төгөлтэй байсан юм. Одоо ч ул мөр нь байдаг байх. Бас нэг жишээ 1960-аад оны үед ЗХУ-ын техник эдийн засаг мэргэ-жилтний тусламжтайгаар говийн бүсэд 300 гаруй инженерийн зохион байгуулалттай гүн өрмийн тохилог худаг байгуулж байв.

Үүнээс гадна орон нутгийн хүч хөрөнгөөр уурхайн худаг бараг 2000 гаруй байгуулсан. Энэ бүгдээс үзэхэд говийн усан сан хөрсөн дороо байгаа. Говийг говиосоо усжуулж болно. Том суурин газарт төмөр замын тээврээр ус хүргэж болно. Манай эрдэмтний зохиосон Хэрлэн говь төслөөр Хэрлэн голоос ган хоолойгоор 1000 км дамжих ус чинь Замын-Үүдийн элсэнд шингэж, Эрээн хотод ил гарч Хэрлэн гол Хятад руу хоёр боомтоор гаргах далдын далд луухаан бодлого юм шиг санагдаад байна.

Энд усны асуудалд ер хамаагүй юм, тэгэхдээ эрхэм Ц.Шарав-доржид нэгэн зүйлийг анхааруулсаар байна. Малыг тарчлаан зовоогчдод оноодог ялын бодлогыг авч хаяснаас малыг тамлан зовоох явдал их боллоо. Нэг машинд есөн тэмээг амьдаар нь багалж, хүлж хэдэн зуун км явж байсныг тэмээ судлалын эрдэмтэн С.Жамбалдорж малчны удамт монгол хүн ийм сэтгэлгээтэй болчихсоныг халаглан харамсч байсан. Мөн үүнээс гадна Эмээлт өртөөний ойролцоо зургаан тэмээг машин дээрээс нь төмөр тороосоор гуд татан чирч буулгаж тарчлаан зовоож буудаж байсан. Очиж хэлэх гэхээр хий буудаад байсан. Ийм учир малыг тарчлаан зовоогчид хүлээлгэх ялын бодлогыг бүр чангаруулж яаралтай эрүүгийн хуульд оруулах хэрэгтэй. Малын хулгайтай тэмцэх хуулийн төслийг бүр хуруу гарыг нь хүртэл тайрдаг, хэдэн саяар торгодог мөн малыг тарчлаан зовоох явдалд 10 жилийн ял оноож байх хэрэгтэй.

Миний бие хэдэн жилийн урьд Хужиртын рашаан сувиллын ундрагад олон айл байгааг хэвлэлд шүүмжилсэнд амралтын дарга П.Авирмэд тэр дороо 160 гаран айлыг нүүлгэж тэр хавийн хог новшийг олон машинаар зөөн цэвэрлэж шүүмжлэлийн мөрөөр тодорхой арга хэмжээ авсны үр дүнд өнөөдөр Хужирт эмчилгээний шавраа хогонд даруулалгүй ажилласаар байна.

Эзэн богд Чингис хааны алтан өлгий нутаг цэвэр тунгалаг намуун дөлгөөн Хэрлэн голдоо олон улсын Юнескогийн хуульд заасны дагуу Монголын хойч үедээ бүрэн бүтэн үлдээх хэрэгтэй. Хэрлэн гол руу их буугаар буудаж болохгүй.

(Ардын эрх 98/630)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button