Yүсгэн дэгдээгч нь би
Ингэж хэлсний учир нь Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан, улс орны амьдралын тулгамдсан олон чухал асуудал түүний дотор ахмад настны амин чухал эрх ашгийг хөндсөн Нийгмийн даатгалын сангаәс ол-гохтэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүр батлах тухай, Нийгмийн дәатгалын сангаас олгох тэтгэврийн доод хмжээг шинэчлэн тогтоох тухай шийдвэр гаргасны маргааш болсон явдал.
1995 оноос өмнө, хойно тогтоосон тэтгэврийн зөрүү. Энэ асуудал ахмад настны сэтгэлд хүлээлт горьдлого, нэхэл дагал дагуулсаар нэгэн бүтән үеийг ардаа хийв. 207 дугаар тогтоолд шүүмжлэлтэй хандагсдын нэг нь би. Магадгүй үүсгэн дэгдээгч нь ч байж болох.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, Ерөнхий сайдад бичсэн, Ерөнхийлөгчид уламжилсан, МҮЭ-ийн Хорооны удирдлагатай санал солилцсон, Үндсэн хуулийн цэцэд хандсан гээд явсан газар, уулзсан хүн цөөнгүй. Заримаас нь хариу ирэвч санаанд үл нийцнэ. Үүний улмаас Үндсэн хуулийн цэцэд дахин хандсан нь ч буй.
2007 оны дөрөвдүгээр сарын16. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд С.Чинзориг, газрын дарга Ч.Дагвадорж нартай санал солилцож ойлголцсон явдал хәл үг таталсан ажлын үр дүн харагдах найдлага төрүүлэв.
Тавдугаар Сарын 02. Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болов. Гаргасан шийдвэр нь сэтгэлийн хүлээсийг тайлав. Тэтгэврийн зөрүү арилах боломж нээгджээ. 1990 оны байдлаар 1000 төгрөгийн цалинтай байсан газрын даргын тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого 750 төгрөгийн цалинтай мэргэжилтнийхээсээ 3925 төгрөгөөр бага 126860 төгрөг байснаа 200000 төгрөгт хүрч нэмэгдэх болжээ. Гэхдээ мэргэжилтнийх нь бас 19215 төгрөгөөр нэмэгдэх нь байна. Засгийн газар энэ шийдвэрийг гаргахдаа бүрэн тэтгэврийн доод хэмжээг 56250, хувь тэнцүүлсэн тэтгэврийнхийг 37500 төгрөг болгон нэмэгдүүлэв. Үүнд нь тэтгэвэр авагчид баярлаж, төр засагтаа талархаж байна. Ийм цагт хэргийн эзэн, хэнгэргийн дохиур би дуугүй байж болохгүи. Түмний нэгэн адил талархлаа илэрхийлэх учиртай. Засгийн газартаа баярлалаа. Энэ үгийг эрх ашгийг нь төлөөлсөн дөрвөн түм орчим тэтгэвэр авагч ахмад настнуудаа төлөөлөн хэлж байна.
Ахмад настан, сэтгүүлч С.ЕРӨӨЛСҮРЭН
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг ХҮ хороо
(Ардын эрх 98/630)