Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэгш боловсолд хамрагдах ёстой
Сургалт семинарт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтнууд гэх мэт 70 гаруй хүн оролцож байгаа бөгөөд тэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнтэй ажиллах арга зүй, сургалтын онцлогын тухай болон тэднийг тусгай ба интергарцчилсан сургалтад хамруулах тухай асуудлаар онол, арга зүйн мэдээлэл авч, дадлага ажлуудыг хийлээ.
Сургалт семинарийг Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Италийн засгийн газрын бус АИФО төрийн бус байгууллагаас хамтран хэрэгжүүлж байгаа Тэгш дүүрэн хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа юм. ,
/Оллоо.МН/