Хувцасны Chic fashion шоу болно

Уг клубын нээлтийн үеэр өдөр тутмын болоод гоёлын хувцасны Chic fashion нэртэй загварын шоу болох талаар зохион байгуулагчид нь сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Уг шоуны зорилго нь дээл гэдэг үнэтэй торго дурдангаар шаглаж зөвхөн баяр ёслолд өмсдөг эд биш ямар ч материалаар хийж хэзээ ч өмсч болдгийг харуулахыг зорьжээ. Шоунд топ модель Э.Одгэрэл, Д.Болормаа, Ч.Туяацэцэг нарын 10 гаруй загвар өмсөгчдөөс гадна УДЭТ-ын жүжигчин бүсгүйчүүд зураач-дизайнер Б.Лхамцэрэнгийн 100-гаад загварыг үзүүлж сонирхуулах юм байна. Мөн үзүүлсэн загварын хувцаснууд болон Бодь гол ББН-ын дархан Т.Түмэнжаргалын урласан монгол үндэсний ээмэг зүүлт, бүс зэрэг гоёл чимэглэлийн худалдаа болох аж. Монгол хөг аялгуун дор болох энэхүү шоуны гол эзэн, зохион бүтээгч Б.Лхамцэрэн уг арга хэмжээг хөгжимлөг атлаа загварынх байх болно хэмээн тодорхойлсон. Тасалбарын үнэ 20 ам.доллар бөгөөд гарын бэлэг дагалдана.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button