С.Эрдэнэ даргад дайх үг байна

Бидний хожим хэрэглэхээр хадгалуулсан энэ мөнгийг хэн хааш нь үрэн таран хийж байна вэ гэдэг дээр цаг тутам хянаж хардаж байхад илүүдэхгүй бололтой. Яагаад ингэх хэрэгтэй вэ гэдгийг ганцхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гарсан зөрчлөөр жишээ болгож харуулья л даа. Уг нь Нийслэлийн нийгмийн даатгалын газраас жил бүр дүүргүүдийн хэлтсүүдийнхээ ажилд хяналт тавьж графикт шалгалтыг тогтмол явуулдаг гэнэ лээ. Харин өнгөрсөн оны эцсээр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ажилд хийсэн шалгалтаар санаанд оромгүй үр дүн гарч, эргээд шалгалтын ажлын хэсгийнхнийг ч өөрсдийг нь хүнд байдалд оруулаад байгаа гэнэ. Тус хэлтэс дээр илэрсэн зөрчлийг товчлон жагсаавал

-Саин дурын даатгәл хариуцсан хоёр байцаагч нь дүүргийн гурван иргэнд нөхөн даатгал хийж 185,2-442,6 мянган төгрөгийн тэтгэвэр олгосон зөрчил илэрч энэ мөнгийг байцаагчдаар өөрсдөөр нь нийгмийн даатгалын санд эргэн төлуүлэх,

-Тэтгэврийн хувийн хэрэггүй 35 иргэнд 16,8 төгрөгийн тэтгэвэр олгосон байна. Тасгийн дарга Ц.Баярсайхан, ерөнхий нягтлан бодогч С.Хишигжаргал нар тэтгэвэр олголтын файлыг cap бүр шинэ-чилж банкны салбаруудад хүргэдэггүйгээс тэтгэвэр олголтыг зогсоож, мэдээллийн сангаас хасагдсан хоёр иргэнд банкны салбараас сая шахам төгрөгийн тэтгэвэр олгосон нь 2006 оны нэгдсэн тайлан тусгагдаагүй,

-Сонгинохайрхан дүургийн Хө-дөлмөр халамжийн төвөөс нөхөн олговор авдаг гурван иргэнд 528 мянган төгрөгийг үндэслэлгүй олгос-ныг илрүүлж санд буцаан төлүүлэх,

-Шинээр тэтгэвэр тогтоолгосон 16 хүний тэтгэврийг илүү бичиж олгосон 2,6 сая төгрөгийг санд буцаан төлүүлэх, 21 хүний тэтгэврийг 676,6 мянган төгрөгөөр дутуу тогтоосныг нөхөн олгохоор нийгмийн даатгалын сангийн улсын байцаагчийн акт бичсэн.

Энд хэмнэснээсээ алдсан нь их байгаагта анзаарч байгаа биз. Энэ хэрээр бидний хурааж хуримтлуулсан мөнгө хуримтлал бий болгоогүй хэн нэгний халаас руу орж байна гэсэн үг. Дээр нь даатгалын байцаагч нарыг зүгээр нэг сайхан сэтгэл гаргаад хаа хамаагүй ядарсан нэгэнд нь энэ мөнгийг гаргаад өгчихдөггүй юм гээд хэлчихэд илүүдэхгүй болов уу.

Харамсалтай нь энэ мэт зөрчил Сонгинохайрхан дүүрэгт гарсан нь анхных биш. Нийслэлийн нийгмийн даатгалын газраас 2003 оны гуравдугаар сард хийсэн шәлгалтаар илрүүлж, нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт тавигдсан 103 тэтгэвэр авагчтай холбоотой нийгмийн даатгалын санд буцааж төлүүлэх 34 сая 657 төгрөгийн зөрчил төлбөрөөс дөнгөж 27 хвь буюу 9,5 саяыг нь барагдуулжээ. Мөн оны арван нэгдүгээр сард сард хийсэн шалгалтаар акт тавигдсан гурван сая 169,7 мянган төгрөгийн зөрчил төлбөрөөс ердөө 856,2 мянгыг нь барагдуулсан.

Тэр байтугай хэлтсийн дарга Д.Баасансүрэн нь өөрөө ерөнхий нягтлан бодогчтойгоо хуйвалдаж нэг сая 300 мянган төгрөгийг санхүүгийн ямар ч баримт нэхэмжлэлгүйгээр дүүргийн Хөделмөр халамжүйлчилгээний хэлтэст шилжүүлсэн, эмч нарын зөвлөгөөний шиидвэр, нэхэмжлэл, санхүүгийн баримт бичиггүйгээр хиймэл эрхтэн хийлгээгүй байхад нь иргэн Д.Одон-зундуйд1,2 сая, Б.Сангидоржид 1,6

сая, Л.Базарсүрэнд 900 мянган төгрөг олгосныг буцааж төлүүлэхээр акт тавьжээ.

Ганцхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс илэреэн энә мэт жижиг сажиг зөрчлийг тоочоод байвал манай сонины хуудас ч хүрэлцэхгүй төлөвтэй. Тиймээс тавьсан акт төлбөрийн ерөнхий дүнд нь хүрч зүрхэлсэнгүй, ингэсгээд завсарлая.

Уг нь энэ шалгалтыг хэн хэнийх нь мууг үзэх гэж биш, тэдний ажилд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч туслан зааварчилахаар хийсэн юм байж. Гэтэл шалгалтын актыг батлах газрын зөвлөлийн хурал дээр Улсын нийгмийн даатгалын газрын дарга нь өөрөө Та нар яахаараа ийм дэмий юм сэдэж надад танилцуулдаг юм, акт батална гэж битгий ярь гэж зандраад шалгалт хийсэн Нийслэлийн нийгмийн даатгалын газрын Хяналт шалгалт, үнэлгээний хэлтсийн даргыг өөрийг нь ажлаас халах юм болжээ. Энэ байгууллагын ажил дүрэм журмаараа явдаг бол гурван улирал дараалаад дээд газрынхаа шалгалт бүдэрчихсэн энэ нөхдөд арга хэмжээ авч хариуцлага тооцох ёстой. Гэтэл саяхан ерөнхий нягтлан бодогч С.Хишигжаргалыг Нийслэлийн нийгмийн даатгал руу дэвшүүлэн авч одсон сурагтай. Учир нь хэлтсийн дарга Д.Баасансүрэн, ерөнхий нягтлан С.Хишигжаргал хоёулаа газрын даргын олж ирсэн гарынх нь хүмүүс гэлцэж байна. Гэхдээ монголчууд хал нь гаднаа, хайр нь дотроо гэж ярьдагсан. Хааяа ч гэсэн та хамтрагчиддаа төрийн хүний төмөр нүүрийг үзүүлж байхгүй бол тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэдэг болох нь байна шүү.

(Ардын эрх 98/630)

Ц.ЗАЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button