Бүртгэл хийж байгаа Солонгос монголчуудыг нутагт нь түрэмгийлж байна
Үүнтэй холбоотойгоор ЦЕГ болон бүртгэл авах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа уртын урт цувааг үүсгээд байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл өчигдөр орой цагдаагийн хүчээр тэрхүү цуваануудыг тарааж шинээр цуваа үүсгэжээ. Үүнээс болж бяцхан үл ойлголцол үүсэн хэдий ч 17-н буюу өнөөдөр өглөө бүртгэл заасан цагтаа эхэлсэн. Энэ талаар мэдээлэл авахыг хүсч Төв цэнгэлдэх хүрээлэнд очсон. Гадаа цагдаагийн 1000 орчим бие бүрэлдэхүүн бүртгүүлэх иргэдийг журамлаж байсан. Гаднаа эмх журам харьцангуй сайн байсан хэдий ч, яг цөм болсон бүртгэл хийж буй өрөөнд үл ойлгогдом үйл явдлууд биднийг ороход ар араасаа ундарч гарсан.
Энэ үеэр нэгэн залуугийн барьж орж ирсэн анкетийг хуучин, хүчингүй анкет гэснээр сэтгүүлчдийг тэр зүг анхаарал хандуулахад хүргэлээ. Учрыг бүртгэл хийж байгаа ажилтнуудыг удирдаж байгаа Солонгос хүнээс асууж, сонирхосон боловч мэдээлэл өгөхийг огтхон ч хүссэнгүй. Түүгээр ч үл барам тус залуугийн хураамж болох 30 долларыг, анкетынх нь хамтраар хурааж авч байгаа харагдсан. Энэ талаар мэдээлэл авахыг хэсэг сэтгүүлчид хүссэн боловч хөөж, мэдэх мэдэхгүй үгний бай болж баахан доромжлуулаад авсан. Харин бүртгэл хийж байгаа хэсгийн ахлагч бололтой өөрийгөө Сон гэж нэрлэсэн хүнээс яриа авах гэсэнд багахан хэмжэний Муур хулганa-ын үлгэрийг тоглоод авлаа. Мэдээж үнэн зөв мэдээллийг албаны хүнээс авч байж сэтгүүлчид ард түмэнд зөвөөр мэдээллэх ёстой. Гэтэл юуны учир нэр ус, албан тушаалaa нууж, мэдээлэл өгөхийг хүсэхгүй бидний ажилд саад тотгор учруулаад байгаагаа огтхон ч тайлбарласангүй. Хуучин анкет бүрдүүлэсэн залуу ч үг хэл муутай нэгэн байсан уу, ямартай ч хэнд хандахаа мэдэхгүй байлаа. Сэтгүүлчид энэ хүний анкет яагаад хуучин гээд байгаа талаар тодруулахыг шахаж шаардаж байж Сон гэгчээр ганц хоёр үг унагалаа. Тэрээр манай ажилтнуудаас анкет авах ёстой, харин хугацаа нь дууссан, өнгөрсөн анкет тараагдаад байгаа бололтой гэсэн. Ямартай ч энэ залууд шинэ анкет өгч болно биз дээ гэхэд өгнө гэхгүй, бас өгөхгүй ч гэж хэлсэнгүй. Мэдээлэл өгөхөөс байнга зайлсхийж байсан. Бчилэг хүлээн авна уу
үideo2
Ямартай ч гадаа анкет тарааж байсан нэгэн эмэгтэй ажилтнаас энэ талаар тодруулахад бидэнтэй муур хулгана болж зугтаад байсан нэгэн ажилтан ихэд сандран гүйж гарч ирээд ажилтнаа ихэд өмгөөлөн хамгаалж, камер руу самардаж, элдвийг үзүүлээд байсан нөхөр биднийг түлхэж холдуулах гэж оролдох гэх мэтээр мэдээлэл авах ямар ч боломжгүй байсан.
Гэсэн хэдий ч бид газар дээрээс нь хийсэн бичлэгийг ямар нэгэн монтаж, засвар хийлгэлгүйгээр хүргэж байна.
үideo1
Харин тэнд монголоор нэг ч үг ойлгохгүй байна хэмээн нэр ус, албан тушаалаа хэлээгүй ч үгүй нэг нөхөр ихэд уурласан бололтой хуучин гэгдээд байгаа анкетыг шүүрч аваад тамга даруулж өгч байгаа харагдсан. Мэдээж хуучин л юм бол мянга тамга дараад яахав дээ. Олны дунд үүсээд байгаа галыг түр ч болтугай намжаахыг хүссэн бололтой. Харин мэдээлэл авах учиртайгаа олон дахин тайлбарласан хэдий ч төдийлөн анхаарч үзсэнгүй харин ч эсрэгээр зураглаачдыг түлхэж, самардаад авч байсан. Энэ байдалд дургүйцсэн хүмүүс Монголынхоо газар шороон дээр дээрэлхүүлж байгаа юм чинь харийн нутагт бол бүр.. гэж бухимдлаа илэрхийлж, зургийг нь сайн ав гэцгээж байсан. Харин энэ үеэр анкетанд дээр тамга дарж байсан нэг Солонгос албаны хүн текэн дээрээ гарч, ташаагаа тулж зогсчихоод чанга чангаар орилж байсныг бүртгүүлэгчдийн нэг нь Сэтгүүлчдээ та нарыг нохойн гөлөгнүүд гарцгаа гэнээ гэж хэлснээр бид өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр ажлаа хийж яваад нохойн гөлөгнүүд болж таарсан.
Бид ч яахав доромжлуулаад өнгөрлөө гэхэд гадаа өдөр шөнөгүй хонож өнжиж байж өнөөдрийг хүргэсэн 15.000 иргэд яах билээ. Тэнд эх орны маань хамаг сайхан залуус байсан. Бусад бүртгэл хийж байсан монгол иргэдээс бид энд эрх дарх нь хэтрээд байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг авахыг хүссэн боловч танихгүй мэдэхгүй гэснээс өөр үг хэлсэнгүй. Харин зарим нэгэн бүртгүүлэхээр орж ирсэн залуучууд бид болж байвал бусад нь хамаагүй гэсэн увайгүй зангаар бидэнд хандаж байсан нь харамсалтай. Даанч дээ бид эх нутагтаа хүнд адлагдаж байхад харийн нутагт очсон хойноо нэг элэгтэй гэж бие биеэндээ хүн чанар гаргаж чадах л болов уу даа?
Нийгэм хамгаалал үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн ийн ярьж байна
үideo3
НХХЯ-аас 15.000 ажилчин Солонгост гаргана гэсэн сургаар олон олон зохион байгуулалт муутай үйл ажиллагаанууд өрнөж эхэлсэн. Тухайлбал, ЦЕГ-ийн тодорхойлолт авах нэрийдлээр ЦЕГ-ийн тэр хавиар хүнээс их зүйлгүй болж, бүртгэл авах газар тодорхой болмогц тэнд нь очиж хонож өнжиж хүртэл байцгаасан. Энэ бүхний эцэст энэ. Яагаад, ЦЕГ-т тодорхойлолт олгохдоо ч юмуу, ямар нэгэн байдлаар бүртгүүлэхийг хүссэн иргэддээ дугаар олгож болохгүй байсан юм бэ? аливаа нэгэн үйл ажиллагааг сайн зохион байгуулахын оронд заавал уур, хорсол, бухимдлын дунд ард иргэдийг зутрааж байдаг юм бол? Гэхдээ хүмүүс аж амьдралаа дээшлүүлэхийн төлөө энүүхэн саад бэрхшээлийг огтхон ч тоохгүй байгаа харагдсан.
Иргэд ийн ярьж байна
үideo4
Харин бүртгэлийн өрөөнд болж байгаа үйл явдлын талаар ямар ч мэдээлэл гадаа байгаа хүмүүс мэдээгүй. Аль нь хуучин, аль нь үнэн зөв анкет болохыг талйбрлаж өгөхийг ч хүссэн хүн байсангүй. Монгол хэл мэддэг эсэх нь мэдэгдэхгүй ганц хоёр хүнээр тус үйл ажиллагааг удирдуулж байгаа нь бүргэлийн үйл ажиллагааг улам бүрхэг болгосон. Ядаж ганц хэл ус гаргагдахаар хүн авчраад зогсоочихсон бол үйл явдал ингэтлээ хурцдахгүй ч байсан биз. Харин 15.000 иргэдийн НХХЯ-ны сайд болон албан тушаалтнуудад огтхон ч хамаагүй байсан уу? хушуу нь ч цухуйсангүй.
Бид хөөгдөн барин хагас хугас мэдээлэл авсан болоод гарсан бөгөөд гадаа хамгаалалтыг удирдаж байгаа ЦЕГ-ийн хурандаа Бумнанжид гуайгаас яриа авахыг хүссэн. Харин тэрээр бидний хүсэлтийг нааштайгаар хүлээж авлаа. Тэрээр бид гаднах үйл ажиллагааг хянаж, зохицуулах үүрэг даалгавар авсан. Харин дотор ямар нэгэн хамгаалалт гаргах, хянаж зохицуул гэсэн үүрэг даалгавар аваагүй болохоор, бид орох эрхгүй гэж мэдэгдсэн.
ЦЕГ-ийн хурандаа Бумнанжид гуайн яриаг хүлээн авна уу
үideo5
Энэ удаагийн солонгосчуудын гаргасан түрэмгийлэлд 25-р суваг телевизийн зураглаач ч мөн өртсөн. Гэсэн хэдий ч тэр үеийн үйл явдлыг хальсандаа буулгаж амжсан.
15.000 ажилчин гаргана гэсэн нэрийн дор Монголчуудыг эх нутагт нь түрэмгийлж байна гэж бидний зүгээс дүгнэх байна. 15.000 сайхан залуу харийн нутгийг элгэн саднаа тэжээхээр зорих гэж байгаа. Гэтэл бид тэр иргэдийнхээ төлөө юу ч хийж чадсангүй. Ядаж үнэн зөв мэдээллийг ч цаг алдалгүй хүргэх ардчилсан сэтгүүзүйн зарчим энд үйлчилсэнгүй. Яагаад гэдгийг одоогоор тайлбарлах үг ч олдохгүй байна.
Эндээс дээрх үйл явдлаас хийсэн фото сурвалжлагыг хүлээн авна уу
/Olloo.mn/
Б.Ану