Райс эвлэрэхээр Москвад ирэв

Айлчлалынхаа явцад Райс ОХУ-ын Ерөнхийпөгч В.Путин, Гадаад хэргийн сайд Сергей Лавров ба бусад албаны хүмүүстэй уулзлаа.

Америкийн гадаад харилцааны албаны тэргүүн Москвад хийсэн айлчлалынхаа хоёр дахь өдөр Оросын Засгийн газрын бус байгууллага, намуудын төлөөлөгч нартай уулзжээ. Райстай уулзах уулзалтад Независимая газета сонины эзэн ба ерөнхий редактор Константин Ремчуков, Барууны хүчний холбоо намын лидерүүдийн нэг Леонид Гоз-ман, Ренесанс капитал груп-пын төлөөлөгч Игорь Юргенс, нугачин дарагдсан бизнесмен Михаил Ходорковскийн байгуулсан Нээлтәй Орос сангийн захиргааны гишүүн Ирина Ясина зэрэг хүмүүсийг АНУ-ын Эпчин сайдын яам урьсан байв. Ардчиллын зарчмаас ухран Засгийн газрын бус байгууллагыг хавчин шахаж байна хэмээн нэг биш удаа Вашингтон Москваг буруутгаж байв.

Хатуу хийгдсэн хуваарь байсангүй. Хатагтай Райс ямар нэгэн юм асуугаад л бид бас

ямар нэгэн юм яриад л, гэхдээ эдийн засаг, нийгэм, гадаад бодлогын өргөн хүрээг хамарсан уулзалт боллоо гэж Ремчуков Интерфакс агентлөгиин сурвалжлагчид ярьжээ. Яси-нагийн хэлснээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Мартти Ахтисаарийн комиссын боловсруулсан НҮБ-ын шинжээчдийн Косовогийн сөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөний талаар оросуудаас саналыг нь асуусан гэнэ. Райс, Лавров хоёр Косовогийн ирээдүйн талаар нухацтай ярилцсан бололтой. Косовогийн асуудал нь Москва, Вашингтон хоёрын харилцаанд хамгийн ээдрээтэй нь болдог. АНУ, Европын холбоо хоёр Ахтисаарийн гаргасан хатуу хяналтын дор Косовод тусгаар тогтнол өгөхийн төлөө байгаа, Оросын дэмжлэгтэй Сербын удирдлага энэ телөвлөгөө нь Сербийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг эвдэн олон улсын эрх зүйд аюултай жишгийг гаргаж ирнэ гэж үзэж байгаа юм. Хэрэв Ахтасаарийн төлөвлөгөөг хэрэгжүүлбэл Оросын байр суурь ямар байх талаар уулзалтад уригдсан хүмүүсээс асуусан гэж Ясина хэллээ.

Өнгөрсөн долоо хоногт НҮБ-д суугаа ОХУ-ын Элчин Виталий Чуркин хэлэхдээ Пу-тин, Райс хоёрын Москвад хэрхэн зөвлөлдснөөс Косовогийн асуудлыг шийдэх НҮБ-ын Аюулгүйн зөвлелийн шийдвэрийн хувь зәяа хамааралтай гэсэн юм. Тэрээр АНУ, Европын холбоо хоёрын боловсруулсан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд Орос хориг тавихыг үгүйсгэсэнгүй.

Путин, Райс хоёр Зүүн Ев-ропт баирлуулах Америкийн пуужингийн довтолгооны эерэг шинэ системын тухай ярилцлаа. Хоёр орны харилцааг хүйтрүүлэн уг асуудлаар Ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга хоёр дэлгэрэнгүй санал солилцсоноор асуудал хэвээр үлдэв. Өнгөрсөн сард Путин өөрийн Холбооны чуулганд хандсан илгээлтдээ Европ дахь ердийн зэвеэглэлийг хязгаарлах гэрээнээс гарна гэж сүрдүүлэг хийснийг олон хүн Америкиин шинэ системд өгч байгаа хариу хэмээн ойпгосон билээ. Орост хүрэлцэн ирснийхээ дараа Кондолиза Райс Орос-Америкийн харьцаа амар биш цагийг туулж бай-на гэхдээ шинэ хүйтэн дайны тухай ярих үндэслэл байхгүй гэж хэлжээ. Төрийн нарийн бичгийн дарга Оросын Ерөнхийлөгч Путинтэй хэлэлцээр хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдэгдэхдээ Шинэ технологийг ашиглаад өөрийн хамгаалалтын систем байгуулахдаа АНУ хэн нэгний шахалтанд орохгүй гэжээ. Ирэх намар Батлан хамгаалахын сайдынхаа хамт дахин Москвад ирэ-хээ тэрээр амлажээ. Райс Орост ирсэн өдрөө Ерөнхий сайдын орлогч Сергей Ивановтан хаалттай хэлэлцээр хийжээ. Айлчлалынхаа хоёр дахь өдөр Райс ОХУ-ын Гадаад хэргийн сайдтай санал солилцов. Владимир Путин Мюнхенд Америкийг ширүүнээр дайран шүүмжилснээс хойш Москвад ирсэн Америкиин хамгийн өндөр тушаалтан нь Кондолиза Райс боллоо.

(Ардын эрх 98/630)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button