Монгол Улс, БНСУ 1990 оны 3 дугаар сарын 26-нд дипломат харилцаа тогтоожээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2001 онд, БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн 1999 онд, Но Мү Хен 2006 онд, УИХ-ын дарга Р.Гончигдорж 2000 онд, Ц.Нямдорж 2006 оны 2 дугаар сард, БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Гуан ЁН 2003 онд, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаяр 2003 онд, БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2000 онд, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил 2005 онд, БНСУ-ын Гадаад хэрэг, худалдааны сайд Пак Жөн Сү нар 1998 онуудад тус тус харилцан айлчилж байсан.
Монгол-БНСУ-ын парламентын бүлэг 1990 онд, БНСУ-Монголын парламентын бүлэг 1992 онд тус тус байгуулагдаж байжээ. Одоо Монголын талын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт, Солонгосын талын бүлгийн даргаар Нийтэд нээлттэй нам эрх баригч намын гишүүн Жөн Жан Сөн ажиллаж байна. Жөн Жан Сөн 2005, 2006 оны 7 дугаар сард Монголд, Ж.Наранцацралт мөн онуудад БНСУ-д тус тус айлчлал хийж байв.
Хоёр орны олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцох, олон улсын тавцанд бие биеэ дэмжих зэргээр хамтын ажиллагаа бэхжиж байгаа.
Хоёр орны Засгийн газар хооронд 20 гаруй гэрээ хэлэлцээр байгуулагдан хэрэгжиж байна. Yүнд,
Худалдаа БНСУ манай улсын гадаад худалдааны 4 дэх түнш орон. 2006 оны байдлаар худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ 103.8 сая ам.долларт хүрсний дотор экспорт 82.5 сая ам.доллар, импорт 21.3 сая ам доллар болж байна.
Манай улс БНСУ-д молибдений хүдэр, баяжмал, тунгаасан зэс хайлш, зэс утас гаргаж, БНСУ-аас пиво, мэдээллийн технологийн тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүн, нийтийн тээврийн моторт хэрэгсэл, ачааны машин, хөнгөн тэрэг, хүнсний болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг импортоор авч байгаа.
Хөрөнгө оруулалт БНСУ манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын 3 дахь түнш болж байна. 2006 оны байдлаар БНСУ-ын хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 120.9 сая ам. доллар болсон.
Засгийн газар хоорондын Әрчим хүч, ашигт малтмалын нөөцийн хамтын ажиллагааны хамтарсан хороо 1999 онд байгуулагдаж хоёр жил тутам Улаанбаатар, Сөүлд хуралдаж байна. Хорооны ҮII хуралдаан 2007 оны 5 дугаар сарын 10-11-нд Сөүл хотноо болж, уул уурхайн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохироролцсон.
Зээл тусламж БНСУ 1992 оноос буцалтгүй тусламж, 1993 оноос хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, эрүүлийг хамгаалах, боловсрол, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн чиглэлээр олгож байна.
БНСУ 2001 оны зудын хохирлыг гэтлэн давахад зориулан 120 мянган ам.долларын тусламж үзүүлеэн. Манай Засгийн газрын хүсэлтийн дагуу 2005 онд шувууны ханиадны голомтод ажиллагсдын иж бүрэн хамгалалтын хувцсыг буцалтгүй тусламжаар өгсөн.
Соёл Монголыг сурталчлах соёл мэдээллийн төв Намянжу хот, Сөүл хотын Гуанжин дүүрэгт, Сөүл хотын соёл мэдээллийн төв Улаанбаатарт тус тус байгуулагдан ажиллаж байна.
Засгийн газар хоорондын соёлын хамтарсан хороо 2001 онд байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд 2005 оны 5 дугаар сарын 3-4-нд хорооны II хуралдаан Сөүлд болж 2005-2008 онд хамтран ажиллах төлөвлөгөөг тохиролцсон. Хоёр орны Соёлын өдрүүдийг 2001 онд Сөүл, Улаанбаатарт харилцан зохион байгуулсан.
Боловсрол БНСУ-ын Засгийн газар манай улсад жил бүр оюутны сургалтын тэтгэлэг олгож байгаа бөгөөд 2007 оноос 10 болгож нэмэгдүүлсэн байна.
Хоёр талын Боловсролын яамдын дэд сайд нар харилцан айлчилж 2006-2010 онд хамтран ажиллах хөтөлбөр байгуулсан. Бингерэ, Ханжин зэрэг компаниуд жил бүр манай тэргүүний оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож байдаг байна.
Байгаль орчны хамтын ажиллагаа Ногоон хэрэм хөтөлбөрийн хүрээнд 2007-2016 онд хоёр орны Засгийн газрын түвшинд хамтран ажиллах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Санамж бичиг байгуулаад байна.
ХҮҮХЭД заЛУУЧУУДЫН СОЛИЛЦОО Засгийн газар хоорондын тохиролцооны дагуу хүүхэд залуучуудын солилцооны арга хэмжээг 2000 оноос жил бүр харилцан зохион байгуулж байна.
Шууд хамтын ажиллагаа Төрийн болон орон нутгийн байгууллага хоорондын шууд харилцаа өргөжиж байна.
Улаанбаатар хот Сөүл хоттой 1995, Намянжу хоттой 1999, Төв аймаг Ганвөн мужтай 2001 оноос шууд хамтын ажиллагаа тогтоон ажиллаж- байна. Улаанбаатар хотын 7 дүүрэг Сөүл хотын дүүргүүдтэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн Өвөрхангай аймаг, Орхон-Уул аймаг, Говьсүмбэр аймаг, Төв аймгийн Зуунмод хот солонгосын хотуудтай холбоотой ажиллаж байна.
Хоёр нийслэл шууд харилцааны 10 жилийн ойгоо тэмдэглэж, Улаанбаатарын өдөр, Сөүлийн өдөр соёлын арга хэмжээг 2005 онд Улаанбаатар, Сөүл хотод харилцан зохион байгуулав. Улаанбаатар хотод Сөүл хотын нэрэмжит гудамжийг 2000 онд бий болгож засаж тохижуулсан. 2006 онд Намянжүү хотын нэрэмжит гудамжийг бий болгож, засаж тохижуулсан.
КОНСУЛЫН хамтын ажиллагаа
БНСУ-д манай 20 мянга гаруй иргэд ажиллаж, амьдарч байна. 2004 оноос Засгийн газрын хоорондын тохиролцооны дагуу Солонгост гэрээт ажилчин илгээж байна.
Монголын 4 өргөмжит консул Дэгү, Намянжу, Инчхон, Пусан хотод ажиллаж байна. Өргөмжит консулууд Солонгост ажиллаж байгаа иргэдэд эмнэлгийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах, монголын их, дээд сургуулийн оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож байна. Сүүлийн хоёр жилд 4 удаа зорчсон визийн-зөрчилгүй хоёр талын иргэд нэг сарын хугацаатай харилцан визгүй зорчиж байгаа ажээ.
/Olloo.mn/
Б.Ану