Бурхан багшийн 2550 жилийн их дүйчин өдөр

Сэтгэлийн элдэв дэнсэлгээн, хөдөлгөөн нь тэнгэрт хөвөх үүл лүгээ адил юм. Харин тэдгээрийн чанадад үнэнхүү, хүмүүсийн уг төрөлх мөн чанар болсон тодорхой болоод хиргүй чанар оршмой.

Бие мэндэлсэн дүйцэн рид хувилгааны дүйцэнд, хэвлийд орсон ба гаслангаас нөгцсөн нь Бурхан болсны дүйцэнд, машид гарсаны дүйцэн нь Бурхан болсоны дүйцэнд бас хураагддаг юм. Дүйцэн өдрүүдийн жил, сар, өдрүүдийг тооцон олох тал дээр урьдын их мэргэдүүд харилцан адилгүй байр суурьтай байв. Өнөө үеийн Хор монголын сараар тооцвол, хаврын тэргүүн сарын шинийн 1-15- ны хооронд их рид хувилгаан үзүүлсэн дүйцэн, бас шинийн 15-нд бие мэндэлсэн дүйцэн тохиодог байна. Монголын 4-р сарын шинийн 8-наа машид гарсаны дүйцэн ба бас түүний 15-нд эхийн хэвлийд орсон, илт Бурханы хутгийг олсон, гаслангаас нөгцсөн зэрэг гурван дүйцэн өдөр тохиодог. Монголын 6-р сарын шинийн 4-нд номын хүрдэнг эргүүлсэн дүйцэн, 9-р сард шинийн 22-ноо тэнгэрийн орноос бууж ирсэн дүйцэн тохиодог байна.

Монголын 3-р сарын шинийн 15-нд Бурхан багш цогт Цагийн хүрдний язгуур үндсийг айлдсан дүйцэн өдөр хэмээн үзэх ба өдгөө бас Шамбалын орноо Ригдэн язгуурын хаан бээр жил бүр авшиг өргөсөн дүйцэн тохиодог. Мөн Монголын 4-р сарын шинийн 15-наа гэлэнмаа Цогт охин бээр Жанрайсиг бурханыг бясалган дээд шидийг олсон дүйцэн өдөр хэмээн зарлиглав. Сар бүрийн битүүн болон тэргэл, ялангуяа нар, сар хиртэх үед тэнгэр, асури хоёр үлэмж тэмцэлддэг үе юм. Нар, сарыг Раху залгисанд Бурхан багш тонилгох аргыг энэ үед зохиов. Мөн шинийн 8-наа матар нугууд далайн амьтдыг асар ихээр нь хөнөөдөг болохыг мэргэд айлдсан. Бурхан шашинт орнууд эл өдрийг эртнээс жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай бөгөөд 1999 онд НҮБ-аас Бурхан багшийн дүйцэн өдрийг дэлхий даяар тэмдэглэж байхыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж 2001 онд анх дэлхий даяар тэмдэглэсэн билээ.

Бурхан багшийн 2550 жилийн их дүйчин өдрийн манай гандан хийд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлэн хийдийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Д.Даваасүрэн ийнхүү ярьж байна.үideo1

Өнөө жил Бурхан багшийн 2550 жилийн дүйцэн өдөр тохиож байгаа учраас Тайландын Бангкок хотноо дэлхийн 42 орны шашны зүтгэлтнүүд хуран цуглаж энэхүү өдрийг тэмдэглэхээр болжээ. Энэ цагт хийсэн буяны үржих хүч асар их ба өмнө өгүүлеэн Бурханы их дүйцэн өдрүүдэд сүсэг төге сэтгэлээр үйлдсэн аливаа буян зуун живаа үржинэ. Нар хиртсэн үед буман живаа үржинэ. Сар хиртэхэд долоон живаа, тэргэл, битүүн, найман гуравт буяны үндэс зуу дахин үржихийг мэргэд болгоожээ.

Бурхан шашинт орнууд их дүйцэн өдрийг зуны эхэн сарын шинийн 1-15-нд өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалаар монголчууд ч энэ өдрийг тэмдэглэдэг болсоор удаж байгаа. Манай Гандан хийдүүд дүйцэн өдрийг шинийн 1-нээс эхлээд 15-ныг дуустал Ном хурж сүсэгтэн олонтойгоо тэмдэглэдэг бөгөөд жил бүрийн зуны тэргүүн сарын 3-нд Майдар эргэх ёслолыг үйлддэг билээ. Өнөө жил ч энэ уламжлал давтагдах бөгөөд Дашчойлин хийдээс Бурхан багшийн 2550 жилийн ойг тохиолдуулан өнөөдрөөс эхлэн дүйцэн өдрийг тэмдэглэхийг сүсэггэн олондоо уриалсан.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button