Ерөнхийлөгчийн БНСУ-д хийх айлчлалын талаар ярилцав

Элчин сайд Пак Жин Хо Монгол Улсын Төрийн тэргүүний БНСУ-д энэ сарын 28-наас 30-нд хийх айлчлалын бэлтгэл ажлын явцын талаар танилцуулж, Ионсей Их сургуулийн захирал Ерөнхийлөгч Н.Энхбаярыг айлчлалын үеэр зочлохыг урьсан урилгыг гардууллаа.

Элчин сайд, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын ашигт малтмалын салбар, орд газрын ойролцоохи дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төслүүдэд Солонгосын тал оролцох сонирхолтой.

БНСУ-ын Ойн хэрэгжүүлэгч агентлаг Монгол улсад 9.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж Өмнөговь аймаг, Улаанбаатар хотын орчимд мод тарихаар төлөвлөж байна. Ирэх сарын 3-нд БНСУ-ын Ойн сайд Улаанбаатарт ирэх үеэр мод тарих арга хэмжээнд 100 гаруй солонгос, 300 гаруй монголчууд оролцоно.

Мөн БНСУ-д гэрээгээр ажиллах хүч гаргах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын өмнө түргэн шуурхай шийдэж бүртгэлийн ажиллагаа нь явагдаж байна. 6-р сарын 3-нд 15 мянган монголчуудаас солонгос хэлний шалгалт авна гэлээ.

Нийслэл хотод орчин үеийн томоохон эмнэлэг барих сонирхолтой байгаагаа Ионсей эмнэлэг Элчин сайдаар дамжуулан уламжилсныг Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр талд харилцан ашигтай гээд айлчлалыг үр дүнтэй болгох талаар анхаарч ажиллахыг зөвлөв.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button