Сэтгүүлчдийг ажилаа хийснийх нь төлөө залхаан цээрлүүлэлтэнд оруулах ёсгүй

Тухайлбал, 110.1.Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө, эсхүл хэвлэл, мэдээллийн хэрэгслээр доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял ШИЙТГЭНЭ

111 дүгээр зүйл. Гүтгэх

111.1 .Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шиитгэнэ.

111.2.Гүтгэлэгийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шиитгэнэ.

11.3-Хүнд, онц хүнд гэмт хэрэгт холбогдуулан яллуулахаар гүтгэснээс хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шиитгэнэх хэмээсэн зүйл заалтууд илт сэтгүүлчийн үйл ажилагаатай холбогдосон байгаа.

Энэ талаарх ажлын хэсгийн дарга Р.Хадбаатар ийн ярьж байна

үideo1

Мэдээж сэтгүүлч хүн хэвлэл мэдээллийн аль хэрэгслийг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс харахад энэ мэт зүйл заалт нь сэтгүүчдэд зориуласанял шийтгэлийг тусгасан байна хэмээн сэтгүүлчдийн байгууллагууд үзсэн. Иймээс ч нэр бүхий долооон байгууллага нэгдэн УИХ-ын дарга Ц.Нямдоржид санал оруулах бичиг хүргүүллээ. Бүрэн эхээр нь хүргье.

2007 оны 05-р сарын 17Улаанбаатар хот

УИХ-ын дарга Ц.Нямдоржид

Хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгэмд сэтгүүлч хүн ажил үүргийнхээ дагуу олж аасан мэдээлэл, түүнийгээ хэвлэн нийтэлснийхээ төлөө шоронд ордог явдлыг зогсоохын төлөө бид хамтран тэмцэхээр нэгдээд байна.

Монгол улсад 2007 оны хоёрдугаар сарын 21-ний байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй нийт 341 хуулийн 76 хуулинд нь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг ямар нэг байдлаар хязгаарласан, хориглосон заалтууд оржээ.

Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлд заасан доромжлох, 111 дүгээр зүйлд заасан гүтгэх гэмт хэргүүд нь хувь хүний ёс суртахуун, зан төлөвийн үнэн байдал, хүндэтгэлийг үгүйсгэх, нийгэмд үнэлэгдэх зүй ёсны бодит үнэлгээг гажуудуулах шинжтэй байдаг. Эдгээрээс иргэдийг хамгаалах нь төрийн үүрэг тул гэмт хэрэг болгон зааж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Дээрх зуйлүүдэд гүтгэлэг, доромжлолыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тараасан гэж тусгайлан заасан нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл болж байгаа нь эдгээр гэмт хэрэгт хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг зайлшгүй татан оруулж хоморголон шийтгэх нөхцөл байдлыг бий болгоод байна.

Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл ангиар 2000-2006 оны 18 хүн ял шиитгүүлжээ. Үүнээс сэтгүүлчид илүүтэйгээр ял шийтгүүлсэн бөгөөд зөвхөн 2002 оны байдлаар гэхэд нийт 9 хүн шийтгүүлсний б нь сэтгүүлч байжээ. Энэ нь дээрх зүйл ангиар ял шийтгүүлсэн нийт хүний 50-иас дээш хувь нь сэтгүүлч мэргэжилтэй хүн байна.

Сэтгүүлч хүний нийгмийн өмнө хүлээсэн үүрэг нь мэдээлэл олж авах, олсон мэдээллээ цаг алдалгүй олон нийтэд хүргэх юм. Энэ үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээлэл нь бусдыг гүтгэсэн, доромжилсон нөхцөл байдал нь зориудаар, санаатайгаар бусдыг гүтгэх, доромжлох үйлдлээс зарчмын хувьд ихээхэн ялгаатай юм.

Иймд УИХ нь Эрүүгийн хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа энэ үед хэвлэл мэдээллийн байгууллагууд бид дараах саналуудыг оруулж байна

Нэг. Эрүүгийн хуулийн 110.1,111.2 дугаар зүйл дэх хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэсэн тодотголыг хасах;

Хоёр. Эрүүгийн хуулийн 110,111 дүгээр зүйлийн ялын бодлогыг хөнгөлж, мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээлэл нь бусдыг гүтгэсэн, доромжилсон нь тогтоогдвол үүнийг иргэний шугамаар шийдвэрлэдэг болгож өгнө үү.

Монголын Сонины Холбоо хэмээсэн.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button