Боловсролын үзэсгэлэн нээгдэнэ

Улсын хэмжээнд түр сургалтын шаардлага хангасан гэрчилгээ авсан 681 сургалтын байгууллага, 250 гаруй мэргэжлийн чиглэл, модулиар сургалт эрхэлж байгаагийн 420 нь буюу 60 хувь нь Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна.

Барилгын засал чимэглэл, зөөгч бармен, жолоо, мужаан, оёдол эсгүүр, сантехник, өрөгч угсрагч, тогооч, үсчин гоо засал, гадаад хэлний чиглэлийн сургалтууд нь давамгайлж байна. Эдгээр сургалтын байгууллагуудад 130 орчим мэргэжлээр 25000 суралцагчид суралцаж, 1200 гаруй багш ажиллаж байна. Жилд 8000 гаруй суралцагчид төгсөж, тэдгээрийн 70 орчим хувь нь ажлын байраар хангагдаж байна.

БСШУ-ны дэд сайд С.Төмөрочир энэ удаагийн үзэсгэлэн яармагийн талаар ийнхүү ярьж байна.үideo1Мэргэжлийн боловсрол сургалтын талаар ард иргэдийн дунд эсрэг, нааштай хандлага бий болж, ажил олгогчид мэргэшсэн ажилтны үнэ цэнийг мэдэрч, гадаад, дотоодын хандивлагч, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байгууллагуудын хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа зэргийг зөв зохистой ашиглаж, амжилтад хүрэх нь энэ боловсролын үзэсгэлэнгийн бас нэгэн том зорилт юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button