Д.Сугар Асгатын гэрээг цуцалчихвал Лондонгийн шүүхэд хандана гэсэн

-Асгатын мөнгөний ордын тухайд Төрийн өмчийн хороо буруу шиид гаргасан гэж яригдаж буй. Мөн ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Дарга С.М.Мироновын айлчлалаар ч энэ асуудал хөндөгдлеө?

-Монголросцветмет гэдэг нэгдлийн талаарх яриа, наадах чинь. Энэ нэгдлийн ажлыг дотоодын хууль тогтоомжоор бус, олон улсын гэрээгээр зохицуулдагюм.Өөрөөрхэлбэя, Монгол, Оросын Засгийн газар хооронд байгуулсан гэрээгээр зохицуулагдана гэсэн үг. Гэрээ ёсоор Монголросцветмет нэгдэл маргаангүй хөнжилд нь буй тусгай зөвшеөрлөө ашиглан гадаад компанитай гэрээ хийх эрхтэй. Тиймээс нарийн задаргаа хийвэл хууль зөрчсөн зүйлгүй.

– -Гэвч Засгийн газраас хууль буе гэж үзээд цуцалсан шүүдээ?

-Засгийн газар хэлэлцээрийг хүчингүй болго гэж чиглэл өгсөн юм. Тэр дагуу хэлэлцээрийг хүчингүй болгоё гэж Гадаад хэргийн язмаар дәмжуулан Оросын талд нот бичиг илгээсэн. Гэтэл тэд зввшөөрөхгүй байгаа. Учир нь Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр танай эрх бүхий хүмүүс гэрээнд гарын үсэг зурсан. Хэрэв цуцалбал бид Лондонгийн шүүхэд хандана гээд байгаа. Дээр нь УИХ-аас К.Сайраан гишүүнээр

ахлуулсан ажлын хэсэг шалгаж байна. Ер нь бол албан ёсны айлчлал болоод л энд тэндгуй асуудал яригдсан биз. Түүнээс огт санаа зовох зүйлгүй. Айлчлалын дараа Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр гээд цуцлах асуудлаа гүйцээгээд тавина. Харин ганц хэцүү тал нь тэд гэнэт гэрээ цуцаллаа гэж зарга үүсгэх байх.

-Зарга үүсгээд явбал Засгийн газрын шийдвэр өөрчлөгдөх үү?

-Энэ бол хоёр улсын Засгийн газар хоорондын асуудал. Монголросцвет-мет-ын эээмшиж буй тусгай зөвшөөрлийг цуцлах гэхээр Оросын тал дургүйцнэ. Ихээхэн төвөгтэй байдал үүснэ. Хәрин нэг юмыг энд тайлбарлах хэрэгтэй болов уу. Хуучин баруун хязгаарт геологийн ажил хийж байсан экспедиц 1993 онд Асгат ХК бол сон. Ер нь бол хайгуулын ажил хийдэг компани. Түүнээс емнө буюу 1990-ээд онд мөнгөгүй болоод хэцүү-дэхгүй юу. Тэгэхээр нь Засгийн газар 51 хувийг нь Монгол росцветмет-д эзэмшүүлье гээд шийдвэр гаргасан. Үүний дагуу Монголросцветмет ажилчдынх нь цалинг өгөөд явж байсан. Тэгэхээр энэ компани мөнгөний ордтой хамаагүй. Зүгээр л геологийн экспедиц дээр ямар хөрөнгөтэй байсан, сүүлд юу бүтээсэн түүнийгээ эзэмших компани. Харин түүний дараа 1996 онд Америкийн нэг компани Монголросцвет-мет нэгдэлтэй хамтран нөнгөний орд ашиглах зорилгоор Асгат .мөнгө ХК байгуулсан. Уг компани хоёр лицөнзтэй. Асгатын мөнгөний ордыг ашиглах тусгай зөвшөөрөл авсан байсан. Монголросцвет-мет нэгдэл ч мән ялгаагүй хоёрыгавсан. Ингээдажлаа эхлэн 120 мянган ам.дол-ларын хөрөнгө оруулалт хийсэн Америкийн компани эдийн засгийн хувьд ашиг муутай гээд хаячихсан. Тэгээд тусгай зөвшөөрлөө Монголросцветмет нэг-дэлд шилжүүлсэн юм. Одоо бол гурав дахь Асгатын тухай ярьж байгаа. Тэр нь Монголросцветмет нэгдэл өөрийн мэдэлд байсан дөрвөн лицензээ ашиглан Оросын Полиметалл компанитай хамтраад Ас¬гат мөнгө полиметалл гэж байгуулсан. Тэгэхээр эхний Асгат нь мөнгөний ордтой хамаагүй. Хоёр дахь нь хамаатай ч өөрсдөө тат-галсан. Суүлийнх нь энэ ордыг ашиглах эсэхээ ярьж байна гэсэн үг.

-Одоо ер нь яах бол…?

-Ерөөсөө амархан. Албан ёсны айлчлалын дараа УИХ-аас бәйгуулагдсан аж-лын хэсэгчиглэл өгнө. Нэг бол хуучин нь зөв гээд Полиметалл-тай хийсэн гэрээгээр явна. Эсвэл гэрээгээ цуцалж олон улсын нээлттэй тендер зарлачих-на. Тэгэхээр Казахстан, Америк, Орос гээд аль ч улсын компани ялгаагүй оролцоно биз. Мэдээж Полиметалл ч оролцох эрх-тэй. Харин түүнээс бид хэн нийгмийн асуудлыг хамгийн түрүүнд шийдэж өгөх вэ гэдгийг нь хәрна. Баян-Өлгий аймагт дэд бүтэц, эмнэлэг, оношлогооны төв гээд шаардлагатай зүйл олон байна.

Энд нэг зүйлийг нэмж хэлэхэд, яг мөнгөний орд руу орох гэж Оросын хилийг гурваас долоон удаа гардаг юм билээ. Өөрөөр хэлбэл, Монголын талаас шууд орж болохгүй гэсэн үг. Тэгэхээр аль ч нөхцөлд бараг л Оростой хамтрах болов уу.

-Төрийн хувь хэмжээ яг хэд байгаа вэ?

-Монголросцветмет нэгдэлтэй хамтарвал Монголын төр 26 хувийг нь эзэмшинэ. Полиметалл 50, Оросын Засгийн тазар 24 хувьтай байна. Полиметалл өөрсдийнхөө 50 хувийг бууруулах юм бол оролцохгүй гэж байгаа. Яагаад гэвэл хэцүү нөхцөлд ашиглаад 50-иас доош хувьтай явбал эдийн засгийн хувьд ашиггүй. Өвр нэг нөхцөл гэвэл энэ орд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад багтсан хүртэл өсөх ёстой. Үүнийг л баримталж хэлэлцээр хийнэ. Монголросцвөтмет нэгдэл оролцох юм бол Полиметаллмын хувийг үлдээж, Монголын хувийг 50-д хүргэх. Эсвэл Монголросцветмет нэгдлээс Засгийн газрын шийдвэрээр тусгай зөвшөөрлөө аваад шинэ компани байгуулах. Эрдэнэс MGL гэдэг компани байгуулагдсан шүү дээ. Энэ компани 50 хувийг, Полиметалл 50 хувийг гээд аль ч замаар явж болно. Гол нь одоо УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт хүлээгдэж байна. Гадуур шуугиад буй болохоос шийдэх арга нь тодорхой шүү дээ.

-Монголын төрд 26 хувь гэдэг чамлалттай бус уу. Төрийн хэмжээг 50 хувь хүргэхийн тулд яах хэрэгтэй вэ?

-Би 26 хувийн төлөө зүтгээгүй. Нөгөө талаас 26 хувь гэдэг тиим ч чамлалтай биш. Учир нь энэ хэцүү ордыг ашиглахад асар их хөрөнгө оруулалт шаар¬дагдана. Тэр хөрөнгө нь бидэнд байхгүй шүу дээ. Орос, Монголын Засгийн газрын хэнд ч ялгаагүй. Зүгээр сууж байгаад энә ордыг ашиглана гэсэн үг. Тэр утгаар нь бодвол чамлалттай биш. Гэхдээ мэдээж 26 хувийг ахиулах бололцоо хайж байгаа. Энэ хүрээнд ОХУ-ын Төрийн өмчийн хороотой шинэ хэ-лэлцээр байгуулж болно, эсвэл дээр хэлсэн 5050 хувиар шинэ компани байгуулахч нээлттэй.

-Одоо хоёулаа яриа-ны сэдвээ өөрчлөе. Зуучлах товчоо-ныхон Төрийн өмчийн хороог буруутгаж шүүхэд хандаад буй. Үүнд ямар тайлбар хийх вэ?

-Өөрийн хувийн сонирхлоосоо болж шүүхэд ханддаг явдал бишгүй болсон шүу дээ. Санаа зовох юм алга.

-Засгийн газар хувийн хэвшилтэй хамтран гадаадад ажиллах хүч гаргах компани байгуул гэснийгтадурмэдэн 100 хувь төрийн өмчит болгочихсон юм биш үү?

-Наадахыг чинь би боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулсан. Тэгэхээр ойлгомжтой биз. Хэн ч өөрийн боловсруулсан зүйлээ өөрчлөх гэж зүтгэхгүй.

-Тэгээд яасан юм?

-Засгийн газраас төрийн өмч давамгайлсан хуулийн этгээд бәйгуул гэж үүрэг өгсөн. Мен Нийгмиин хамгаалал, хөдөлмөрийн яамнаас манайд санал иреэн байгаа. Юу гэвэл, ажиллах хүч гаргах компаниа хурд-хан байгуулахгүй бол Со-лонгосын зах зээл дэх квот хаагдах нь гэсэн. Учир нь Солонгос улс зөвхөн манайхаас ажиллах хүч авдаггүй юм байна. Тэгэхээр нь яахав, би хэдэн хүн гадагшаа явуулахыг бодно шүү дээ. Тиймээс квотоо алдахгүйн тулд 100 хувь төрийн өмчит компәни бай-гуулъя гэж Төрийн өмчийн хороо шийдвэр гаргасан.

-Хувийн хэвшил хам-руулах боломж байгаагүй юмуу?

-Дүрмэнд нь 49 хувь хүртэл хувийн хэвшилтэй хамтарч болно гээд заасән. Үүнд хоёр шалтгаан байгаа юм. Нэгд цаг хугацаа. Харин нөгөөдөх нь гэвэл, яг шийд¬вэр гаргаад ирэхэд гадаадад ажиллах хүч зуучилдаг хэдэн компани бий. Мөн хаана, хэнтэйгээ юу хийж явдаг нь тодорхойгүй. Яагаад гэхээр энэ бүхнийг НХХЯ мэдэх ёстой. Тиим болохоор л дээрх тушаал гарсан юм. Харин шийдвэр гарсны дараа судалгаа явуулж, хоёр том компани байдаг гэж ойлгосон. Тэдэнд саналаә ч явуулсан. Би Монгол нюьс ХХК-д 15 орчим хувь эзэмш гэхэд шууд зөвшөөрсөн. Харин Зуучлах товчоо-нд туршлагатай гэдэг үүднээс 34.3 хувь эзэмш гэсэн юм. Гэвч тэд 49 хувь, бүр цаашилбал 75 хувийг авах ёстой гэж зүтгэсэн. Тэгэхээр чинь би яах болж байна. Хэрэв тэднийг хүлээсэн бол ямар ч зүйл шийдэгдэхгүй, нэгчхүн Солонгос явахгүй. Ингэж шуурхайлсны дүнд 15 мянган хүн гарах болсон шүү дээ. Тэднийг маргаашнаас (өнөөдөр) эхлэн бүртгэж, дараа нь шалгалт авна. Энэ бол ард түмнээ л бодсон шийдвэр. Ганц, хоёр хүн ч гэсэн гадагш явж амьдрал, ахуйгаа дээшлүүлэх биз.

-Зуучлах товчоо-ныхон Төрийн өмчийн хорооны байгуулсан компани хүчингүй гэж мэдэгдсэн байгаа?

-Тиим зүйлгүй. Иргэдэд хэлэхэд, бүх зүйл ном ёсоороо явагдана. Хэрэв асуудлыг хурцатгаж, худлаа мэдээлэл цацаад байвал Зуучлах товчоо-ны орших эсэх талаар ярина. Ер нь анхнаәсаа хууль бусаар байгуулагдсан шүү дээ. Мөн Солонгосын талаас шинэ байгуулагдсан төрийн өмчит компанид тусгай зөвшөөрөл нь ирчихсэн. Түүнчлэн би Солонгос улсын Хөдөлмөрийн яамны газрын дарга, орлогч нартай уулзсан. Тэд ганцхан хүсэлт тавьсан байгаа. Тэр нь манайтай хәрилцах компани 100 хувь төрийн өмчит байвал сайн. Нөгөөтэйгүүр ажиллах хүч гаргахад өмнө итгэл эвдеэн Зуучлах товчоо оролцохгүй бол зүгээр байна гэсэн.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button