УНДЕГ-ын дарга С.Эрдэнийг албан тушаалаасаа огцрохыг шаардлаа

Өнгөрсөн онд санхүүгиин тайлан тэнцлийн шинэ программ хангамж нэвтэрсэнииг эс тооцвол нийгмийн даатгалд сүүлийн хоёр жил хагасын хугацаанд бодлогын шинжтэй шинэ ажил хийгдсэнгүй, Нийгмийн даатгалыг 2021 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр-т заасан нэг ч арга хэмжээ авагдсангүй.

Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар 2006 оны ажлаараа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харьяа дөрвөн агентлагуудаас хамгийн сүүлчийн байранд оржээ.

Улс орны эдийн засаг урьд урьдынхаас сайжирч компаниуд бэхжсэн, улсын төсөв ашигтай гарсан 2006 онд, 2000 оноос эхлэн тогтмол огцом буурч ирсэн нийгмийн даатгалын шимтгэлийн авлага оны эцэст оны эхнийхээс 20 хувиар өссөн байна.

Ингэж нийгмийн даатгалын ажил уналтад орсныг тус хороо УНДЕГ, хүний нөөцийн цэгцтэй, алсын хараатай бодлогогүйгээс ажилтнуудыг Бүтцийн өөрчлөлгт нэрийн дор ойр ойрхон бужигнуулж ирснээс ажилтнуудын урам хугарч идэвхи чармайлт нь суларсан, мөн Анхан шатны нэгжид хувиарлагддаг ажил үйлчилгээгээ явуулдаг төсөвт зардал нь хэт бага гэсэн хоёр хүчин зүйлээс шалтгаалсан гэж үзэж байгаа аж.

Түүнчлэн зарим ажилтнуудын зүгээс УНДЕГ-ын бүтэц оновчтой бус, ачаалал багатай, шаардлагагүй орон тоо олонтой гэж шүүмжилж, нийгмийн даатгалын төвлөрсөн сангийн хөрөнгийн зарцуулалт, хөрөнгийн үлдэгдэлд арилжааны банкуудаас төлж буй хүүгийн өсөлт бууралтыг нийгэмд мэдээлэх нь зүйтэй гэж үздэг нь анхаарал татаж байгаа.

Иймд нийгмиин даатгалын харилцаанд оролцогч гурван талын тэргүүнүүдийг УНДЕГ-т талуудын хамтарсан шалгалт оруулж ажил унасан шалтгаан-ыг тодруулж арилгах арга хэмжээ авахыг НХХЯ-ны сайд болон Ажил олгогч даатгуулагчдын төөлөллийн тэргүүн Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайд Н.Чинзориг, Монгол ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч Л.Нямсамбуу, МYЭ-үүдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Чимэддорж нарт шаардлага хүргүүллээ.

Бид НХХЯ-ны сайдад хүргүүлэсэн бичгийг хүргэж байна.

НИЙГМИЙН ХАМГАЛЛАЛ,ХӨДӨЛМӨРИЙН САЙД НОЁНД.ДЭМБЭРЭЛ ТАНАА

Шаардлага хүргүүлэх нь

Шүүхийн шийдвэрээр албан тушаалаа сэргээгдсэнС.Эрдэнэ Улсын нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргаар сар гаруй ажиллахдаа зарим иргэдийг шинээр ажилд авч, орон тоог нэмэгдүүлэх, хуучин байсан нилээд ажилтныг албан тушаалд дэвшүүлэх, бууруулах, ажлаас халах зэрэгээр нийт 31 хүний ажлын байртай холбогдсон шийдвэр гаргажээ.

Энэ нь Хөдөлмөрийн тухай Монгол улмын хууль болон УНДЕГ,НДАYЭ-ийн хорооны хооронд байгуусан Нийгмийн даатгалынажилтнуудын хөдөлмөрийн харилнаа, нийгмийн асуудлын тухай хамтын хэлэлцээр-инн тодорхой заалтуудыг зөрчсөн үйлдэл боллоо.

УНДЕГ-ын дарга С.Эрдэнэ УНДЕГ-ын жижүүр С.Мөнхтөр, Н.Соронзонбаяр. Д.Ганболд. С.Баатар нарыг бүтцийн өөрчлөлт нэрээр энэ оны 5 дугаар сарын 01-ээр тасалбар болгон ажлаас халсан боловч эдгээр дөрвөн жижүүрийн ажил үүргийг Булч гранд компаний ажнлтнуудаар гэрээгээр гүйцэтгүүлж байна.Дээрх ажилтнуулын хамгаалалтын компаний УНДЕГ-т ашиггүй, ямар ч тооцоо судалгаагүй байна.

С.Эрэдэнэ Ажлаас чөлөөлөх, сэлгэнажилуулах тухай энэ оны 80 тоот тушаалаар УНДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, санхүүгийн газрын мэргэжилтэн Ц.Цолмон ажлаас нь чөлөөлөхдөө, түүний ажлаа хүлээлгэн өгөхийг тулган шаардаж, хөөж, үг хэлээр доромжлон маш бүдүүлэг авирласан байна.

Мөн дээрх 80 тоот тушаалбн үр дагавараар Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ерөнхий нягтлан бодогч Сувд-Эрдэнэ, П.Маасүрэн нарын албан тушаалаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгсүй, Хамтын хэлэцээр-ийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай 28-р зүйлийг зөрчсөн байна.

Иймд Хөдөлмөрийн тухай Монгол улсын хууль, нийгмийн даатгалын ажилтнуудын хөдөлмөрийн харилцааны асуудлыг шийдвэрлэхэлд баримтлах эрх зүйн үндсэн баримт бичиг болох Хамтыэн хэлэлцээрийг олон удаа зөрчсөн УНДЕГ-ын дарга С.Эрдэнийг үүрэгт ажилаас нь чөлөөлөхийг Yйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийг үндсэлэн ноён Сайд танаа шаардаж байна гэжээ.

Ямартай ч тэдний мэдээлж байгаагаар олон хүнийг хоморголон халж, хууль бус үйлдэл гаргасан УНДЕГ-ын дарга С.Эрдэнэтэй холбогдох нэгэн шуугиан ийн дэгдлээ. Энэ шаардлагад НХХЯ-ны сайд харин хэрхэн хару өгөх нь сонирхолтой байна.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button