Цусны даралт ихдэлттэй тэмцэх дэлхийн өдөр

Цусны даралт ихдэлт нь бие даасан өвчин бөгөөд энэ өвчний шинж тэмдэг нь тархины цус харвалт, зүрхний хомсрох өвчин, чихрийн шижин зэрэг амь насанд аюултай эмгэгүүдийн эрсдлийн хүчин зүйл болдог юм. Дэлхийд 1.5 тэрбум хүн цусны даралт ихдэлттэй байдаг гэсэн тоон судалгаа байна. Тэдгээрийн 45 хувь нь цусны даралт ихэдсэн байдгаа мэддэггүй амьдардаг гэнэ.

Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын шаталсан судалгаагаар манай орны насанд хүрсэн хүн амын 28 хувь нь цусны даралт ихдэлттэй байсныг тогтоожээ. Цусны даралтын хэмжээг бууруулснаар зүрх судасны олон хүндрэлээс сэргиилж судалгаагаар цусны доод диастолын даралтыг 5-6 мм.муб-р багасгахад Тархинд цус харвалт 42 хувиар, зүрхний цус хомсрох өвчин 14 хувиар тус тус буурсан байна.

Өнөөдөр дэлхий нийтээр цусны даралт ихдэлт өвчинтэй тэмцэх өдөр. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэж буй талаар ЭМШУИС-ийн Зүрх судасны тэмхимийн эрхлэгч Ө.Цолмон ийнхүү ярьж байна.үideo1Цусны даралт ихдэлтийн эрт илрүүлт нь цусны даралт зөв хэмжих арга барилаас хамаардаг байна. Цусны даралтаа хэрхэн зөв хэмжих талаар та бодож үзсэн үү. Тэгвэл энэ асуултанд хариулт өгч байна. Цусны даралт хэмжихээс 30 минутын өмнөх хугацаанд тамхи татахгүй, кофе уулгахгүй байх хэрэгтэй аж. Үйлчлүүлэгчийг тохиромжтой байрлалд тайван суулгаж, гарыг ил гаргаж тохойн артериас 2-3 см дээш түвшинд манжетииг нугалгаа хуниасгүйгээр орооно. Даралт хэмжигч монометрийг нүдний түвшинд байрлуулна тэгээд чагнуураа чихэндээ зүүж, чагнуурын толгойг тохойн артерийн лугшилттай тааруулна. Манжетииг хийгээр дүүргэнэ. Манжет шахсан хийг нэг секундэд 2-3 мм. Муб -аар буухаар аажмаар гаргана. Манжетээс хийг аажмаар хийг гаргах явцад судасны лугшилтын чимээг анхааралтай чагнаж, монометрийн заалтыг анхааралтай ажиглана. Хамгийн эхний лугшилтын чимээ сонсогдож эхлэх агшингийн монометрийн заалтыг систолын буюу дээд даралт гэж тооцно. Лугшилтын чимээ сонсогдохоо болих агшингийн монометрийн заалтыг диастолын буюу доод даралт гэж тооцно. Хэмжилт хийж дууссаны дараа цусны даралтын дээд ба доод даралтын хэмжээг бичиж тэмдэглэх хэрэгтэй байна.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button