Азийн хамтын ажиллагааны асуудлаарх сайд нарын 6-р уулзалт болно
Бидэнд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Гадаад хэргийн яманаас ирүүлсэн байна.
АСД-гийн Сайд нарын уулзалтад манай улс 2004 оноос эхлэн оролцож байгаа бөгөөд энэ нь бүс нутгийн хамтын ажиллагаа, эдийн засгийн интеграцчилалд түлхүү оролцох манай улсын эрмэлзэл, хүч чармайлтыг урагшлуулахад АСД-гийн гишүүн орнуудын дэмжлэг, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой аж.
Гадаад хэргийн сайд уулзалтын үеэр өөрийн хөрш орнуудын болоод АСЕАН-ы зарим орны Гадаад хэргийн сайд, төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
АСД-гийн тухай точхон
Азийн хамтын ажиллагааны яриа хэлцээ буюу АСД хэмээх хамтын ажиллагааны механизмыг Таиланд Улс санаачилж, АСД-гийн Гадаад хэргийн сайд нарын анхны хоёр уулзалтыг 2002, 2003 онд өөрийн орондоо зохион байгуулсан. Сайд нарын 3 дахь уулзалт БНХАУ-д, 4 дэх уулзалт Пакистанд, 5 дахь уулзалт Катарт тус тус болсон. 6 дугаар уулзалт 6 дугаар сарын 4-5-нд БНСУ-д болно. Одоогийн байдлаар АСД Бангладеш, Бахрейн, Бруней, Бутан, Вьетнам, Индонез, Иран, Казахстан, Камбож, Катар, Кувейт, Лаос, Малайз, Монгол, Мьянмар, Оман, ОХУ, Пакистан, Филиппин, БНСУ, Сингапур, Саудын Араб, Тажикистан, Таиланд, Хятад, Узбекистан, Шри-Ланка, АНЭУ, Энэтхэг, Япон зэрэг 30 гишүүнтэй.
АСД-гийн зорилго
АСД-г санаачлагчид Ази тивийг бүхэлд нь хамарсан, тус бүс нутгийн нийтлэг эрх ашгийг илэрхийлэх хамтын ажиллагааны механизм бий болгох зорилт тавьсан. Азид бий болсон улс төр, эдийн засаг, худалдааны олон талт яриа хэлцээний механизмууд (ЗӨА-д АСЕАН-ы чөлөөт худалдааны бүс, Өмнөд Азид СААРК, мөн АСЕАН+3, Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны Зөвлөл – (ЗСС зэрэг) нь дэд бүсийн чанартай байдаг.
Ази Номхон далайн бүс нутагт дэлхийн хүн амын хагасаас илүү нь аж төрдөг, гадаад валют, байгалийн нөөц, түүнчлэн дэлхийн эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлийн тал хувь нь энэ тивд ногддог. Ийнхүү эл бүс нутагт эдийн засгийн хөгжлийн зэгсэн их нөөц, чадавх, боломж байгаа ч хамтын ажиллагааны оновчтой бүтэц байхгүйгээс дэлхийн эдийн засгийн аливаа өөрчлөлт, санхүүгийн зах зээлийн хэлбэлзэлд илүү өртөмтгий байх нь элбэг байна. АСД нь энэ үйл явцыг үндэслэгчдийн төсөөлж байгаагаар Азийн улс орнууд өөр хоорондоо өрсөлдөхөөсөө илүү түншилж, харилцан итгэлцэж, илүү өргөн хүрээнд хамтран ажиллах шаардлагатай байгаа өнөөгийн нөхцөлд улс орнуудын хооронд хандивлаач, хүлээн авагчийн харилцаагаар бус бие биенээ нөхсөн хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгох зорилготой аж.
АСД-гийн хамтын ажиллагааны чиглэл, хамpах хүрээ
АСД-гийн үйл явц яриа хэлцээний, төслийн хамтын ажиллагаа гэсэн 2 чиглэлээр явдаг. Яриа хэлцээний чиглэлээр Гадаад хэргийн сайд нарын уулзалтууд, тэдгээрийн хооронд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр АСД-гийн гишүүн орнуудын төлөөлөгчдийн албан бус уулзалтууд болдог. АСД-г зохицуулагч -Таиланд Улсад суугаа АСД-гийн гишүүн орнуудын элчин сайд нарын уулзалт тогтмол болдог.
АСД-гийн гишүүн орнууд өөрсдийн туршлага, давуу талдаа түшиглэн аль нэг салбарыг сайн дурын үндсэн дээр сонгон авч хошуучлагч-аар ажилладаг. Хошуучлагч сонгосон салбартаа АСД-гийн яриа хэлцээ, төслийн хамтын ажиллагааг урагшлуулахад голлох үүрэгтэй.
Хошуучлагч нь өөрийн тэргүүлж буй тухайн салбарт хамтран ажиллах үзэл баримтлалыг боловсруулах, гишүүн орнуудтай (улсын болон хувийн хэвшлийн аль алийг оролцуулан) албан бус яриа хэлцээ явуулах, салбарын үйл ажиллагааны уялдааг хангах, тухайн чиглэлээр зохион байгуулах хурал, зөвлөлгөөн, албан бус уулзалтдаа АСД-гийн гишүүн бусад улс орныг урьж оролцуулах зэргээр үйл ажиллагаа явуулна.
АСД-гийн гишүүд нь тухайн төслийн хошуучлагч-тай зөвлөлдөх замаар хамтран хошуучлагч болсноор салбарын үйл ажиллагаа өргөжин тэлэх боломжтой болох аж.
Одоогийн байдлаар АСД-гийн хүрээнд дараах чиглэлээр төслийн хамтын ажиллагааг хошуучлан ажиллах санал гарч, үзэл баримтлалаа боловсруулаад байна.
Монгол Улс АСД-гийн үйл явиад оролиож байгаа талааp
Манай улс бүс нутгийн хэмжээнд Засгийн газрын болон засгийн газрын бус түвшинд өрнөж буй улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцад аль болох идэвхтэй хамрагдах бодлого, зорилт тавьдаг.
2004 оны 6 дугаар сарын 22-нд БНХАУ-ын Чиндао-д болсон АСД-гийн Сайд нарын 3 дугаар уулзалтаар АСД-гийн гишүүн болох тухай манай улсын хүсэлтийг хэлэлцэн баталсан. Монгол Улс 2004 онд АСД-гийн гишүүн болсноос хойш тус үйл явцын яриа хэлэлцээний чиглэлээрх үйл ажиллагаанд түлхүү оролцож ирлээ. АСД-гийн төслийн хамтын ажиллагаанд оновчтой байдлаар оролцох нь АНД-н бүс нутгийн интеграцид түлхүү хамрагдах манай эрмэлзэл, хүч чармайлтыг урагшлуулахад чухал түлхэц болох юм.
Манай улс АСД-гийн төслийн хамтын ажиллагааны хүрээнд Эрчим хүч, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, биотехнологи, байгалийн гамшигтай тэмцэх чиглэлээр ажиллахаар санал боловсруулаад байгаа ажээ.
/Olloo.mn/
Б.Ану