Монгол улсын ерөнхийлөгч Н.Энхбаяр БНСУ-д төрийн айлчлал хийнэ

Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Но Мү Хен нар хэлэлцээ хийж, Монгол Улс, БНСУ-ын хооронд 2006 онд тунхагласан Саин хөрш, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны Түншлэл-ийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хоёр орны улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллах асуудлаар санал солилцоно. Ерөнхийлөгч Н.Энхбаяр БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Лим Чхэ Жөн, Солонгосын монголч эрдэмтэд, эдийн засгийн байгууллагуудын удирдлагатай уулзаж, Монгол, БНСУ-ын бизнес уулзалтад оролцож ү хэлэх аж.

Айлчлалын үеэр эдийн засаг, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурах үйл ажиллагаа болох гэсэн

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button