Рок попын уран бүтээлчид Хар тамхины эсрэг нэгдэжээ

Айстоп, Дижитал, Гайз, Салхи зэрэг хамтлагийн дуучид өнгөрсөн жилээс хар тамхи хэрэглэсэн, олж авсан хэрэгт холбогдон цагдаад нэлээд удаан хугацаанд шалгуулсан. Тэгвэл өчигдөр энэ хэрэг 10 илүү жилийн ял сонссоноор бүрэн шийдэгдлээ. Хамтлаг дуучдын хар тамхитай холбоотой 13 хүний хэргийн эцсийн шатны шүүх хурал 30-нд болж өнгөрсөн. Энэ 13-н хүн шоронд ороод хар тамхи тойрсон хэрэг бүрэн өндөрлөсөнгүй. Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнг мансууруулах бодистой холбоотой хэргээр саатуулаад байгаа билээ. Рок попын Пентатоник академийн ерөнхийлөгч ая зохиогч Б.Долгион Зууны мэдээ сонинд гарсан нийтлэл материалыг эсэргүүцэн мэдэгдэл хийсэн юм.

Рок попын уран бүтээлчдийг төлөөлөгч энэ удаагийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулж байгаагаа мэдэгдсэн бөгөөд ямар үндэслэлээр Зууны мэдээ сонинд нийтлэгдсэн мэдээллийг эсэргүүцэж байгаагаа ая зохиогч Б.Долгион ийнхүү тайлбарлаж байна.үideo1Харанга хамтлагийн дуучин Б.Лхагвасүрэнд Эрүүгийн хуулийн зүйл ангийн дагуу мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хадгалсан, хууль бусаар олж авсан гэсэн үндэслэлээр шалгах болсон. Дуучин Б.Лхагвасүрэн 2004 онд мөн л хар тамхи болон бусдыг зодсон хэргээрээ ял төлөвлүүлж байжээ.

Харанга хамтлагийн дуучин Энхманлайгаас тус хамтлагт байх хугацаанд дуучин Лхагвасүрэн хар тамхи татаж хэрэглэдэг байсан уу гэсэн асуултанд хариулт авсан юм.үideo2Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйл нь Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах гэсэн заалттай. Харин тус зүйлийн 192.3.1-д онц их хэмжээгээр, 192.3.2-д насанд хүрээгүй хүн оролцуулж, 192.3.3-д онц аюултай гэмт хэрэгтэн, 192.3.4-д давтан, 192.3.5-д урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Тэгэхлээр уг хуульд зааснаар дуучин Х.Лхагвасүрэн хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн, бусдад худалдсан, уруу татсан, уг хэргийг давтан үйлдсэн зэргээсээ болж 15 жилийн ял эдлэх нь тодорхой болж байгаа билээ. Ташрамд дурдахад, Х.Лхагвасүрэн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр анги буюу Ганцхудаг дахь хорих ангид саатуулагдаж байгаа билээ. Түүний өмгөөлөгч Ч.Энхээгийн хэлснээр Х.Лхагвасүрэнгийн нэг нүд нь хараагүй болж нойр булчирхайн өвчин нь сэдэрснээс биеийн байдал нь тааруухан байгаа гэнэ. Энэ байдлыг ч гэсэн Харанга хамтлагийн ахлагч Чулуунбат мөн л цохон тэмдэглэж байсан юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button