МОХ, ЭМШУИС-ийн эмзүйн сургуулийн оюутны эрх ашгийн төлөө тууштай тэмцэх болно гэлээ

Энэ талаар оюутнууд нь Монголын оюутны холбоонд хүсэлтээ тавьсны дагуу хэсэг нөхөд ЭМШУИС-ийн захиргаанаас энэ талаар мэдээлэл авахыг хүссэн боловч үл ойлголцол үүсч зодоон, цохиондоо тулсан байгаа.

Тэгвэл өнөөдөр МОХ-оос энэ талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийнхэнд дахин мэдээллээ.

Тус сургуулийн сургалт хариуцсан захирал Д.Дүнгэржавын асуудалыг зөвшөөрөхгүй бол сургалтынхаа төлбөрийг аваад зайл гэх мэтчилиэнгээр доромжилсог явдал өчигдрөөс эхлээд телевик радигоор цацагдсан. Ямартай ч ЭМШУИС-ын оюутнуудын эрх ашиг сургуулийнх нь захиргаанд огтхон ч хамаагүй гэж ойлгоход болох бололтой. Энэ үгээ тус сургуулийн нийт оюутнуудад давтаж хэлсэн.

Тэгвэл өнөөдөр оюутнуудын хандиваар баригдсан гэгдээд байгаа ЭМШУИС-ын өргөтгөл нэгэн Солонгосын компаний мэдэлд орж байгаа талаар мэдээллэсэн.

Энэ талаарх МОХ-ын тэргүүн Х.Батсайханы ярианд анхааралаа хандуулна уу

үideo1

Учир нь оюутны хандивын мөнгөөр босгосон барилгыг юуны учир ашгийн компанид өгөх болсон талаар оюутны холбоо дахин хариулт авахыг хүслээ.

Энэ талаар ч Боловсролын яамны Бат-Эрдэнэ даргатай уулзаж ярилцсан байна. Тэрээр энэ бол яалт ч үгүй оюутнуудын эрх ашигтай холбоотой асуудалд тэгэхээр энэ асуудлыг ЭМШУИС-ын захиргаа бус удирдах зөвлөл хуралдаж шийдэх учиртай. Яаралтай хуралдууд гэсэн шийдвэрийг ч хүргүүлэх болн гэдгээ мэдэгдсэн байна. Мөн энэ асуудлаар ЭМЯ-ны сайд Туяа-д хандахаар блоод байгаа гэсэн. Дүнгэрдорж захирлын удирдах зөвлөл сүүлийн 3 жил хуралдаагүй гэсэн яриа худлаа ба харин ч жилд 2 удаа бүрэн бүрэн бүрэлдэхүүнээр хуралдаж байсан гэдгийг ч Бат-Эрдэнэ дарга нотолсон байна.

Иймээс ч МОХ цаашид энэ асуудлыг бүдэгрүүлэлгүй ЭМШУИС-ын эмзүйн оюутнуудын эрх ашгийн төлөө тэмцэх болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн.

Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эм зүйн сургууль нь Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургуулийн Эм зүйн сургууль нэртэйгээр 1961 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар нийтдээ 250 оюутантай ба 20 гаруй багштай үйл ажиллагаа явуулдаг байна. Харин салбар сургууль болгохоор болсон Монгол улсын анагаахын салбарын ууган сургууль Сувилахуйн Сургууль нь 1929 онд Иргэний больниц-ийн дэргэд сувилагч нарыг бэлтгэх курс байгуулагдсан аж. 76 жилийн өмнө 20 сурагчтай нээгдэж байсан сургууль маань эдүгээ 1100 гаруй сурагчтай 100 гаруй багш ажилчидтай, их сургуулийн статустай сургууль болтлоо өргөжиж бие дааж гарсан байна.

/Olloo.mn/

Б.Ану

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button