Олон улсын тэмцээний эрх авчээ

Гольфтой төстэй энэхүү спортоор сүүлийн жилүүдэд Ази тивийнхэн эрчимтэй хичээллэж байгаа юм. Модон бөмбөгийн спорт нь Монголд хөгжөөд удаагүй байгаа ч нээлттэй тэмцээнд 13 багийн эрэгтэй 32, эмэгтэй 26 тамирчин оролцов. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Жалам хар компанийн Д.Жаргалсайхан 47 оноогоор тэргүүлжээ. Харин эмэгтэйчүүдээс Голомт банкны Д.Оюу алтан медаль хүртсэн байна. Тэмцээний аваргууд ОХУ, Индонез, Сингапур, Малайз, Тайваньд болох олон улсын тэмцээнд оролцох эрх авчээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button