Нөхрүүдээ Монголын төрөөс нэхэцгээ, бүсгүйчүүд ээ
ажилладаг болохоор би өдөр тутам үеийнхээ олон залуутай харилцдаг. Тэдний олонхи бүсгүйчүүд. Хамт ажилладаг, хамтран зүтгэгчдийн минь олонхийг бас л бүсгүйчүүд эзэлнэ. Чөлөөт цагаараа хааяа нэг дискодоход мөн л тэнд охид бүсгүйчүүдээр дүүрэн. Ажлаа тараад харих замд гудамжаар алхах хосуудаас хамтдаа яваа бүсгүйчүүд нь олон. Их дээд сургуульд суралцаж буй оюутнуудын олонхи бас л охид, бүсгүйчүүд байдаг. Мэдээж эр хүний хувьд олон бүсгүйчүүдийн хүрээлэлд амьдрахад юу нь муу байхав. Гэхдээ эрчүүд маань хаачив аа. Яагаад эргэн тойронд минь дандаа нөхөргүй, найз залуугүй бүсгүйчүүд ийм олон байна вэ.
МОНГОЛД ХҮН АМ ЗҮЙН БОДЛОГО БИЙ ЮУ
Яагаад ийм байдал үүссэнийг мэдэх санаатай хэд хэдэн газар руу утас цохилоо. 20-35 насны залуусын дунд хүйсийн тэнцвэртэй байдал ямар байдгийг сураглав. Анх төрөхөд нь бүртгэснийг үзвэл хүйсийн зөрүү гэхээр юм байдаггүй аж. Дунд сургуулийн насанд ч хүйсийн байдал тэнцвэртэй байгаа гэх мэдээ дуулав. Ингээд учрыг ололгүй байтал манай Ерөнхий сайд М.Энхболд учиг, сэжүүр гаргаадхав. Улсынх нь иргэдийн тоо 130 гаруй мянгаар зөрөөд олдохгүй байгаа тухай мань хүн УИХ-ын чуулганы танхимд мэдээлж байгааг зурагтаар харлаа. Харин зарим нэг гишүүн бур 200 мянган иргэн байхгүй байгааг мэдэж байх юм. Ингээд Ерөнхий сайд, Их Хурлын эрхэм гишүүдийн хооронд өрнөсөн хэрүүлээс эцэст нь иргэдийнхээ тоог ч мэдэхгүй байгаа юм чинь хүн ам зүйн бодлого энэ төрд огт байхгүй гэдгийг л ойлгож авлаа. Ор сураггүй алга болсон гэх 130-200 мянган иргэнээс үеийнхээ эрчүүдийг хайхаар шийдлээ.
МОНГОЛД 60 МЯНГАН ЗАЛУУ БҮСГҮЙЧҮҮД ГАНЦААРДАЖ БАЙНА
Гадаад хэргийн яамны нэгэн эрхмийн мэдээлснээр 120 гаруй мянган монгол хүн гадаадад гарчээ. Харь нутагт хөдөлмөрлөж, ар гэрээ тэтгэж байгаа тэдний олонхийг 20-35 насныхан эзэлдэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн албан тоогоор 100 гаруй мянган залуу эх орондоо эзгүй байна.
Гадаадад ажиллах хүч зуучилдаг байгууллагуудын дүн мэдээгээр хүйсийн харьцаа маш их зөрүүтэй байгааг харж болохоор байна. Тодотгож үзвэл, 100 мянган залуусын 80 мянга нь эрчүүд байдаг ажээ. 40 мянга нь яахав, хүйсийн хувьд тэнцвэртэйгээр гарчээ гэж бодоход зөрүү нь 60 мянга болж байна. Цөөн хүн амтай орны хувьд энэ бол асар их тоо. Ингэж Монголын залуучуудын дунд хүйсийн хэт тэнцвэргүй байдал зохиомлоор бий болж, улам бүр гүнзгийрсээр байна.
Үүнийг батлах мэт 100 хувь төрийн өмчит Гадаадад ажиллах хүч илгээх төв энэ онд дахин 15 мянган залуус экспортлохоо зарлалаа. Тэдний 11 мянгыг эрчүүд, ердөө дөрөвхөн мянгыг нь бүсгүйчүүд бүрдүүлэхээр заажээ. Залуусын маань дунд өнөөдөр нэгэнт бий болоод байгаа хүйсийн зөрүү ахиад долоон мянгаар нэмэгдэх болж байна.
Энэ дашрамд хэлэхэд, Монголд байгаа нийт хүнийг иргэний харъяалал хамаарахгүй тоолбол хүйсийн хувьд бараг тэнцүү байгаа байх шүү. 60 гаруй мянган залуу эрчүүдийн маань оронд мэн тооны хятадууд бий гэж бодогдоно. Энэ нь олон мянган бүсгүйчүүдээ ганцаардуулахгүй гэсэн монгол төрийн хүн ам зүйн мэргэн бодлого биш байгаа даа.
МОНГОЛЫН ТӨР ТЭДНИЙ НӨХӨР, НАЙЗ ЗАЛУУГ БУЛААЖЭЭ
60 гаруй мянган бүсгүйн эр нөхөр, найз залууг нь Монголын төр бодлогоор, дийлэнх тохиолдолд өөрөө зохион байгуулан гадагш нь гаргажээ. Төрийн өмчийн оролцоотой зуучлах товчоо, ажиллах хүч илгээх төв нэртэй байгууллагуудаараа дамжуулан Монголын төр эхнэрээс нь нөхрийг, бүсгүйчүүдээс найз залуусыг нь булаажээ. Гадаадад ажил хөдөлмөр эрхэлж арав таван төгрөг олохоор зүтгэж байгаа нь залуусын буруу биш. Эх орондоо хүн шиг амьдрах эрүул бололцоо байхгүйд л учир нь байна. Гэр бүлээ зохиож, үр хүүхдээ төрүүлж өсгөх хүний амьдралын хамгийн эрч хүчтэй залуу насандаа монгол бүсгүйчүүд маань ганцаараа байна. Нөхрүүдээ Монголын төрөөс нэхэигээ. 6үсгүйчүүд ээ.
Иргэний Зориг залуучуудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.ГАНБАТ