Сэтгүүлчдийг бичсэн зүйлийнх нь төлөө Эрүүгийн хуулиар яллах учиргүй
Иймд УИХ-аар хэлэлцэх гэж буй Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд санал хүргүүлэхээр болжээ. Энэ талаар ажлын хэсэг байгуулсан байна.
Монголын сонины холбоо, Өдөр тутмын сонины холбоо, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Чөлөөт сэтгүүлчдийн холбоо, Парламентын сэтгүүлчдийн холбоо, Телевизүүдийн холбоо, Орон нутгийн сэтгүүлчдийн холбооны гишүүдээс бүрдсэн уг ажлын хэсгээс өчигдөр УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ. Уг мэдэгдэлд Эрүүгийн хуулийн 110, 111 дугаар зүйлд заасан Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гэсэн тодотголыг хасахыг шаардсан юм.
Ингэснээр сэтгүүлчдийг бичсэн зүйлийнх нь төлөө эрүүгийн хуулиар ялладаг өнөөгийн гэж, бараг ганцхан манай улсад байдаг жишгийг хална гэж сэтгүүлчид үзэж байна.