Жүдочид гурван мөнгө, нэг хүрэл авчээ

Энэ өдөр гавьяат тамирчин Д.Цэрэнханд өөрийн үндсэн жин болох +78 кг-д аваргын төлөө барилдлаа. Харамсалтай нь, манай бөх энэ барилдаанд ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Мөн өдөр барилдсан Д.Лхамдэгд (-78), Б.Түвшинбаяр (-100) нар мөнгөн медаль хүртжээ. Харин 70 кг-д барилдсан Б.Батхишиг Кувейтийн дэвжээнээс хүрэл медаль хүртлээ.

Өчигдөр болсон барилдаанд олон улсын хэмжээний мастер Б.Мөнхзаяа хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдсанаар шагналт байр эзлэв. Кувейтэд болж буй Азийн аваргаас 2008 оны Бээжингийн олимпод оролцох эрхийн оноо өгөх юм.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button