АНТОНИО БАНДЕРАС Охид маань над шиг хүнд л битгий дурлаасай
– Шрек-2 дэлгэцэнд гарсны дараа та Би Гуталт муурыг үзэн ядаж байна. Яагаад гэвэл эмэгтэйчүүд түүнийг надаас илүү хайрлаж байна гэж хэлсэн гэсэн. Энэ үнэн үү?
-Наргиа л байхгүй юу. Миний баатар надад таалагддаг. DreamWorks Animation студид анх очиход продюссер Жеффри Катценберг надад их хөөрхөн муурны зураг үзүүлснийг санаж байна. Би Энэ залууд ямар размер таарах вэ гэж асуусан. Жеффри Маш бага гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнийг том муурын хоолойгоор шагнахыг хүсч байна гэж хэлсэн юм. Энэ мөчөөс эхлэн Гуталт муур нь өөрт тохирохгүй ааш авир гаргадаг инээдмийн дүр болон хувирсан. Муур өөрийгөө сагсчин Шакил О’Нил, мөн шазруун Зорро шиг харагддаг гэж боддог. Яагаад гэвэл муур өөрийгөө хэзээ ч толинд харж байгаагүй.
– Тэгсэн ч гэсэн Гуталт муур бусдыг ятгаж, үнэмшүүлэх урлагийг эзэмшсэн байдаг. Харин та?
-Бусдыг ятгаж сэнхрүүлэх нь ноцтой зэвсэг гэдгийг би мэднэ. Гэвч би бусдын байг өөрийн илэн далангүй, цагаан сэтгэлээрээ онодог. Хүмүүс тийм ч цайлган биш болсон өнөө үед миний цайлган цагаан сэтгэл тэдэнд гүн сэтгэгдэл төрүүлдэг. Тэгээд эргүүлээд надад ил цагаан сэтгэлээр ханддаг. Лос-Анжелест бүх юм окей байдаг болохоор тэнд хүмүүстэй илэн далангүй харилцаа тогтоох хэцүү. Бид тус тусдаа тансаг байшинд сууж, зөвхөн улаан хивсэн дээр уулздаг. Холливудад жүжигчидтэй хамтран нөхөрлөх сэтгэгдэл төрдөггүй.
– Тэгээд хаана төрдөг юм бэ?
-Бродвейд. Тэнд жүжигчид жүжгийн дараа цугларч, нэг зоогийн газар орж, бүх хүнтэй уулзаж болдог. Би ер нь театрын бүтээгдэхүүн л дээ. Театраас л гараагаа эхэлж байсан, тийшээгээ буцаж очихыг хүсдэг. Бид Нью-Йоркт байшин худалдан авч, дараа жил бэлэн болох Дон Жуан хэмээх мюзиклд бэлтгэж эхэлсэн. Yйл явдал нь Бронксын коллежид болдог. Би Испанийн уран зохиолын багшийн дүрд тоглож байгаа. Жүжгийн зохиолыг Анна тропикт номоороо Пулитцерийн шагналыг хүртсэн Кубын залуу зохиолч Нило Круз бичсэн. Хөгжмийг Бөгтөр уул, Вавилон-ы хөгжмөөр хоёр жил дараалж Оскар авсан Аргентины хөгжмийн зохиолч Густаво Санта бичсэн юм. Мөн би Дэвид Маметаас түүний шинэ кинонд тоглох урилга аваад байгаа. Хэд хэдэн испани кинонд тоглохоор төлөвлөж байна.
– Энэ чинь Антонио Бандерас Гуталт муураас хагацаж байна гэсэн үг үү?
-Yгүй, би дөрөв, тавдугаар Шрек-т дуу оруулна. Yүний зэрэгцээ Гуталт муур өөрийн гэсэн Гуталт муур гэсэн кинотой болж байгаа. Тэнд Гуталт муурын дүүд нь дуу оруулна. Би Сайн уу, дүү минь! Сонин юу байна гэж өөр дуу хоолой гаргах боломжтой болж байгаа юм.
– Ингэхэд та муур, нохой хоёрын алинд нь илүү дуртай вэ?
-Нохойны үнэнч зан надад таалагддаг. Харин муурны бие даасан байдал, дур булаам төрх нь бас зүгээр.
– Хүүхдүүд байгаа биз дээ?
-Гурав байна. Одоо 17 настай Дакота их түвэг удаж байна. (Дакота нь Бандерасын эхнэр Мелани Гриффитийн өмнөх гэрлэлтээс төрсөн охин). Түүний ирээдүй, найз залуутайгаа үүсгэсэн харилцааны талаархи асуултад хариулах их хэцүү. Одоо 10 нас хүрч байгаа манай бага Стелла л амар байх шив дээ. Тэр онц сурдаг. Онц дүн авахгүй бол бухимдаж, би тайвшруулах хэрэгтэй болдог. Алдаа гаргах нь хэвийн үзэгдэл гэж би түүнд тайлбарладаг. Тэр төрөлхийн юмыг төгс төгөлдөр хийх дуртай болохоор би алдаан дээрээ уурлаж уцаарлахгүй байхыг сургадаг.
Бид төрөл төрөгсдөөсөө удаан хугацаагаар хагацах хэрэгтэй болсон. Бага охин маань үүнтэй эвлэрэх дургүй байгаа. Намайг киноны зураг авалтаас буцаж ирэхэд Стелла намайг торгож, баасан гаригийг надтай хамт өнгөрүүлж бай гэж хэлсэн. Түүнээс хойш бид Стелла, түүний ангийн найзуудтай нь ресторанд цуг хооллож, дараа нь кинонд явдаг болсон. Охин маань надад улам сайн болж, нарийн ширийн зүйлээ ярьдаг болсон болохоор би үүнээс их таашаал авах болсон. Стелла саяхан хөвгүүд таалагдаж эхэллээ гэж надад хэлсэн.
– Түүнд юу зөвлөсөн бэ?
-Одоо бүх юм амар байна. Тэр одоо зүгээр л шохоорхож тоглож байгаа. Харин Дакота шиг 17 хүрэхээр би найз залуутай нь нүүр нүүрээрээ тулахаас өөр аргагүй болно доо.
Сая гэртээ иртэл нэг өрвийсөн банди зогсч байсан. Чи энд юу хийж яваа юм гэж асуутал Би энд Дакотатай хамт байна гэж байгаа юм.
– Дакотагийн асрагчидтай уулзаж байсан залуу насаа санаж байна уу?
-Тэгэлгүй яахав. Тэр үед би 20 настай, охидын хувьд аюултай нөхөр байлаа шүү дээ. Тэгэхээр охид маань над шиг юманд битгий дурлачихаасай гэж хүсдэг.
– Дакота кино сонирхож байна уу?
-Yгүй, Дакота зөвхөн хөвгүүдийг сонирхдог. Түүнтэй би илүү энхрий зөөлөн харилцахыг эрмэлздэг. Тэр намайг гомдоохоор би байнга Чи нэг өдөр Оскар авбал тайзан дээрээс миний нэрийг дурдаарай. Тиймээс би одоо биеэ барихыг хичээж байна гэж хэлдэг юм.
– Та эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулахын тулд жүжигчин болсон уу?
-Эрэгтэй хүн эмэгтэй хүнтэй хамт байвал л бүтэн болдог. Эрчүүд эмэгтэй хүнгүйгээр хэн ч биш.
-Таны эхнэр Мелани Гриффит бусад эмэгтэйчүүдээс юугаараа ялгардаг юм бэ?
– Би түүнийг хайрладаг болохоор л бусдаас ялгарч байгаа юм.