Ханхүү ирак явахаа болив

Yүнийг Британийн зэвсэгт хүчний нэгдсэн командлалын дарга, генерал Ричард Даннатт мэдэгдлээ. Британийн хаан ширээг залгамжлагчдын жагсаалтад гуравдугаарт бичигддэг Харри зэвсэгт нөхөдтэйгээ хамт дайн тулааны талбарт үүрэг гүйцэтгэх хүсэлтэй байгаагаа нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Тэрээр дөрөвдүгээр сард 21 нас хүрч, 12 цэрэгтэй хуягт танкийн тасгийн командлагч болсныхоо дараа Би гэртээ суух гэж Сандхерстийн цэргийн академид сураагүй. Манай цэргүүд тэнд эх орныхоо төлөө тулалдаж байхад би энд санаа амар суумааргүй байна хэмээн байр сууриа тодорхой илэрхийлсэн юм. Харри өөрийг нь гадаадад, дайн тулааны талбарт илгээхгүй бол армид алба хаахгүй гэж сүрдүүлсэн тухай Британийн хэвлэлүүд мэдээлж байв.

Генерал Даннатт дөрөвдүгээр сарын эцсээр мэдэгдэхдээ, Blues and Royals хороо хээрийн сургуульд амжилттай оролцвол Английн хатан хаан II Элизабетийн ач хүүг Иракт илгээнэ хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч генерал өнгөрсөн долоо хоногт Иракт яваад ирснийхээ дараа Босогчид ханхүү Уильям болон түүний нөхдийнх нь эсрэг заналхийлж, амь насанд нь халдана хэмээн мэдэгдэж байна. Ийм эрсдэлтэй байхад ханхүүг Blues and Royals хороотой хамт Иракт илгээмээргүй байна. Харри энэ шийдвэрт сэтгэл дундуур байгаа гэдгийг мэдэж байна хэмээн ярьжээ. Британийн Батлан хамгаалах яам дээрх эрсдэл болон ханхүүг Иракт хамгаалах багагүй хэмжээний зардлаас болж эл шийдвэрийг гаргасан бололтой.

Иракийн босогч бүлгүүд ханхүү Харригийн зургийг гишүүд дэмжигчдэдээ тарааж, түүнийг хороох, эсвэл хулгайлах тушаал өгсөн ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button