Засаг даргынхаа томилгооны асуудлаас болж Өлгийчүүд жагсчээ

Өнгөрсөн оны эцсээр эхэлсэн боловч тасалдаад байсан ИТХ-ын хуралдаан энэ сарын 3-ны өдөр дахин хуралдаж даруйхан шийдвэрлэвэл зохих зарим асуудлыг хэлэлцсэн байна. Энэ үеэр ИТХ-ын олонхи буюу 19 төлөөлөгчийн саналаар аймгийн Засаг даргад МАХН-ын хорооны дарга С.Хавалын нэрийг дэвшүүлсэн аж. Энэ шийдвэрийг Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар судлан үзээд хууль ёсны хэмээн үзэж уг шийдвэрийг ёсчлохыг ИТХ-ын дарга Х.Ержанд чиглэл болгосон аж. Гэвч ИТХ-ын дарга Х.Ержан дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Yүнд нь дургүйцсэн 2000 гаруй иргэн өчигдөр 14.00 цагт аймгийнхаа төв талбайд Төрт ёсоо хүндэтгэж, хуулиа биелүүлье гэсэн уриан дор жагсаал зохион байгуулжээ.

Жагсаалд оролцогчид МАХН-ын Хорооны хурлаас гишүүдийн бараг 100 хувийн саналаар Засаг даргад нэрийг нь дэвшүүлж, ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн дэмжлэгийг хүлээсэн С.Хавалыг хүлээн зөвшөөр хэмээн шаардсан байна.

Мөн энэ тухай шаардах бичиг гаргаж 889 хүний гарын үсэг цуглуулж, аймгийн ИТХ-ын дарга Х.Ержанд гардуулаад хэрэв биелүүлэхгүй бол зохион байгуулалтад орж тэмцлийн хатуу хэлбэрийг сонгоно гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button