Монгол-Оросын эдийн засгийн харилцааг өндөр төвшинд хүргэхээр ярилцав
Тус бүлгийн урилгаар Думын Орос-Монголын парламентын гишүүд манай улсад айлчилж байгаа юм. Төрийн ордонд өчигдөр болсон уулзалтаар хоёр орны эдийн засгийн харилцааг өндөр төвшинд хүргэхэд юу хэрэгтэй, юу саад болж байгаа талаар ярилцжээ. Энэ удаагийн уулзалт сүүлийн хоёр жилийн дотор болж байгаа хоёр бүлгийн тав дахь уулзалт аж. Гаалийн тарифыг багасгах, визгүй зорчдог болох гээд олон асуудлыг хөндсөн өчигдрийн уулзалтаар хувь нийлүүлсэн байгууллагуудын талаар ч ярилцлаа. Тухайлбал, төмөр замаар тээвэрлэх ачаа багасч байгаа нь тээврийн зардал өндөр байгаатай холбоотой хэмээн Оросын тал дурдав.
Эрхүү, Чита, Омск, Тува зэрэг манай улстай хил залгадаг мужаас сонгогдсон Думын гишүүдийн айлчлал өнөөдөр үргэлжлэх юм. Айлчлалын төгсгөлд хоёр бүлгийн дарга нар баримт бичигт гарын үсэг зурна.