Дараалал 5-30 мянган төгрөгийн үнэтэй

Уржигдар шөнө, өчигдөр өглөө үүрээр ирж дараалалд зогссон зарим нь өөрийн дарааллаа хоцорч ирсэн хүмүүст худалдаж байгаа аж. Тэд дарааллаа орох хаалганд хол, ойр байгаагаас шалтгаалан 5-30 мянган төгрөгөөр үнэлжээ. Мөн 100 ам.доллар төлбөл Хонон өнжин дугаарлан зогсоохгүйгээр шалгалтад бүртгэж өгье гэх хүмүүс ч байсан гэнэ.
