Украин Оросын нөлөөнөөс гарах гэж амь тэмцэж байна

Үүнийг түүнтэй хамтран зүтгэж байсан Украины төмөр хатагтай Ю.Тимошенко Шинэ сонгууль явуулах Ерөнхийлөгчийн шийдвэр нь Украиныг Оросын нөлөөнөөс аврах цорын ганц арга байсан. Украин улс өөрсдийгөө хянаж, өөрийнхөө замаар явах гэхээр Кремль татгалзсаар ирсэн. Москва биднийг дарамтлахын тулд Украиныг Оросын эрчим хучний нийлүүлэлтээс хамаатай байлгах зэрэг аргыг ашиглаж байна. Өнөөдөр Украины төрийн эрчим хүчний компанийг дээрэмдэн авч байгааг харж байна. Энэ бүгдийг Украин дээр эрх мэдлээ тогтоохын тулд хийж байгаа юм. Энэ бол Москва болон Оросыг дэмжигч манайхны үгссэн санаатай бодлого. Орос улс Януковучийг хоолойгоор нь бариад авчихсан. Түүнд Оросуудын зөвшөөрөлгүйгээр баруун, эсвэл зүүн тийш алхах боломж олгодоггүй. Тэр Оросын зааж өгсөн маршрутаас хазайхыг оролдож, өрнөдийн чиг баримжаатай сайд нараа огцруулахаас татгалзах гэтэл оросууд түүнд саад болж байсан. Оросууд түүний чи хэний хүү билээ, хэн чамайг төрүүлсэн билээ гэж байнга сануулж байсан. Тийм ээ, үнэн. Украины сонгогчдын 30% нь зөвлөлтийн өнгөрсөн үеийг эргүүлэн авч ирэхийг хүсч байгаа. Тиймээс тэд эргэлзээтэй бизиесменүүдийг түшиглэж гарч ирсэн Януковичийн гэмт үйлдлийн өмнө нүдээ аньдаг юм. Тэр өнгөрсөн сонгуульд өрнөдийн эсрэг мэдэгдэл хийж, ЗХУ-ын үеийг сэргээнэ гэж амласан. Энэ бол болмжгүй. Янукович үүнийгээ биелүүлж чадахгүй гэдгий түүний талынхан мөдхөн мэдэх болно. Тэр шалдан ноён болж байна. Ямар нэгэн сонгуулийн өмнө Украины улс төрчид гадаадаас ивээл хамгаалал хүсдэг. Дараа нь тэднийхээ төлөө зүтгэх хэрэгтэй болдог. Ийм хөнөөлтэй заншлыг би устгахыг хүсч байна. Оросоос авч байгаа иймэрхүү дэмжлэгт ямар ч ирээдүй байхгүй гэдгийг манай улс төрчид ойлгоосой. Орос Украины хооронд тэнцвэртэй харилцаа байх ёстой. Оросууд ноёлогч хүчний дүрд тоглохыг би зөвшөөрөхгүй. Ющенко үлбэгэр улс төрч байхаа больсон. Тэр Радыг тарааснаараа улс төрийн асар их эр зоригоо харуулсан. Ющенко бусад улс төрчийн адил олон алдаа гаргасан. Харин сүүлчийн шийдвэрээрээ бүх алдаагаа засч чадсан. Украин улс Өрнөд, Оросын хоорон дахь тулааны талбар болох ёсгүй.

Бид бусадтай хэл амаа ололцож чадна. Бид эрх мэдэлд гарч ирээд Өрнөд болон Оросын өмнө Украины эрх ашгийг хэрхэн хамгаалах аргыг олно. Бид ард түмэндээ үнэнч байх болно. Оросын үзэл санааг сурталчилдаг Украины улс төрчид том бизнесменүүдэд худалдагдсан. Энэхүү хуучин гварди хөрөнгөө арвижуулахын тулд л эрх мэдэл рүү тэмүүлдэг. Хэдий амаргүй ч ийм улс төрчидтэй тэмцэх болно гэж мэдэгдэв.

Ийнхүү Украин тусгаар улс болсон хэдий ч Оросын нөлөөнөөс гарч чадаагүй байгааг харуулж байна. Ийм учраас хүчтэй алхамыг хийж байгаа юм байна.

Хөх толбо

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button