1996 оны УИХ-ын сонгуулийн дараа ардчилсан хүчин ялахад Хятадын хэвлэл сэтгэгдлээ хэрхэн илэрхийлэв
Хятадын Залин муж. Зүүн хойд Ази судлалын төвийн Дунбэй яньзю сэтгүүлд Ляонин мужийн ШУА-ийн ажилтан Цао Лижигийн бичсэн өгүүллэгийн үргэлжлэл.
1996 оны 06-р сарын сонгуулиар МАХН тэргүүлэх байр сууриа алдсанаар хүмүүс шинэтгэлд итгэл алдарсны уршиг гарч, монгол улсын бодит байдал шинэтгэлийн зөрчил, тэдгээрийг хүлээн авах ард иргэдийн сэтгэхүйг үл тоомсорлосноор тус улс өмнө нь хэзээ ч орж байгаагүй аймшигт хямралд автав. Монголын ардчилсан холбоо эвсэл сиймхийг ашиглан сонгуульд Хүнлэг ардчилсан чөлөөт нийгэм байгуулна хэмээн хийрхэж бүхнийг европчилох хүсэлдээ автан уриа цуурайтуулж ёс суртахуунгүй ЗГ огцор, хээл хахууль, авилгалын ЗГ огцор гэсэн хүний санааг хоёрдуулан уруу татсан лоозон хашгирсан нь олонх залуусын сэтгэлд яв цав нийцэж, өрнөдийн нийгмийн ухамсрын өнгөц нөлөөнд хууртагдсан залуус сонгогчдын 60%-иас дээш хувийг бүрдүүлж байв. Харамсалтай нь тэд Ардчилсан холбоо эвсэл улс төрийн шийдвэрлэх нөлөө бүхий хүчин болоход голлох үүрэг гүйцэтгэж гол дэмжигч нь болцгоосон байна. Нөгөөтэйгүүр олон улсын нөлөө ялангуяа АНУ тэргүүтэй барууны улсууд Ардчилсан холбоо эвсэл-ийг амь тавин дэмжиж, санхүү улс төрийн талаар тэтгэж тэр ч бүү хэл улс төрийн зарим тактик боловсруулалцан сонгуулийн стратеги үйл явцын горимыг нууцаар зааж өгч, зөвхөн ардчилсан эвслийн нэр хүндийг сонгуулийн үеэр өргөхийн тулд олон тооны ажиглагч илгээх зэргээр ялалт байгуулахад нь тодорхой үүрэг гүйцэтгэсэн юм. Харамсалтай нь Ардчилсан холбоо эвсэл-ийн Монголыг аврах шидэт дохиур нь бүгдийг баруунжуулах гэсэн онол нь мөрөөдсөн зорилгодоо хүрээгүйгээр үл барам ёстой л их санасан газар 7 хоног хоолгүй гэдгийн үлгэрээр ЗГ нь дараалан огцорч өмнө нь монголын эдийн засагт илэрч байсан эдийн засгийн нааштай хандлага сүйрэлд орж гүн уналтанд орлоо. Ардчилсан холбоо эвслийн энэ харгис хатуу чиг баримжаа нь МАХН болон монголын ард түмнийг ухааруулан сэнхрүүлж, Ардчилсан холбоо эвслийн европжуулах бодлого, радикал өөрчлөлт хэзээ ч бүтэхгүй мөрөөдөл гэдгийг маш их хохиролоор ойлгуулан сэнхрүүлж өгсөн юм. Монголын Уламжлалын нэгдсэн намаас сонгогдсон гишүүн Дашбалбар Монголын ард түмэн өөрийн гараар МАХН-ыг мориноос нь татаж унагаасан. Гэвч монголчууд тун удахгүй энэ сонгуулийн лай ланчигийг өөрсдийн цус махаараа эдлэх болно хэмээн харамсаж өгүүлжээ. Өөрчлөлтийн анхдагч зорилтууд ноцтой гажуудал болон хувирсанд үүнийг хүсээгүй МАХН болон монголын ард түмний сэтгэл нэн эмзэглэн элэг эгшсэн төдийгүй Ардчилсан холбоо эвслийн төр барьсан зурвасхан үе ард түмний үзэл бодлын хандлагыг хамгийн тод илэрхийлсэн үе болно. Монголын эдийн засгийн өөрчлөлтийг тус улсын бодит байдалтай уялдуулах нь чухал байна. Хамгийн гол нь боловсорч эрийн цээнд хүрсэн, хүчтэй хүчтэй улс төрийн намын удирдлага шаардлагатай байна. МАХН-ын гишүүн Багабанди ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа манай нам 1996 оны УИХ-ын сонгуульд ялагдаж эрх баригч бус нам боллоо. Бид ялагдлаасаа сургамж авах ёстой. Шинэчлэгдсэн намынхаа нэр хүндийг дахин өргөхийн тулд их зүйл хийх хэрэгтэй байна Манай нам аравдугаар сарын орон нутгийн сонгуульд олонхийн санал авч энэ жил ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Энэ нь манай намын шинэ бодлого хүмүүсийн санаанд нийцэж, намдаа итгэж байгаагийн илрэл болж байна хэмээн мэдэгдсэн юм.
Монголын эдийн засгийн ирээдүй
Монгол улсын өөрчлөлт шинэчлэлийн гол тэргүүн зорилт нь зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих явдал. Гэвч гадаад дотоодын хүчин нөхцөлийн дарамт тулгалтын дор барууны өмч хувьчлалын онолыг гол чиг баримжаа болгон арга барилын хувьд хуучин ЗХУ. Европын улс орнуудын өөрчлөлтийн турцшагыг хуулбарлан өөрийн орны бодит нөхцөл байдлыг үл хайхарсан байна. Өнгөрсөн хугацаанд нийгэм , эдийн засгийн өөрчлөлт нь өнгөц энгийн өөрчлөлт биш бодит нийгэм, эдийн засгийн хөрсөн дээр системтэй ажиллах мөрөөр яарч түргэдэх биш, хэлж ярьсантайгаа хийж бүтээсэн нь зөрөх биш товчдоо яарвал даарна гэдгийг ойлгуулж өглөө. 1995 оны 01-р сард Монгол улсын ерөнхий сайд асан Жасрай мэдэгдэхдээ Үндсэн үйлдвэрлэлийн салбар үйлчилгээ, хэрэгжүүлэгч салбарын гол үүргийг сайтар мэдэрч төвлөрсөн хүчин чадал, төлөвлөгөөтэйгөөр дээрх салбаруудыг хөгжүүлэх нь чухал /Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх ойр, дунд хугацааны стратегийн зарим асуудал. илтгэл/ гэжээ. Монголын эдийн засгийн өнөөгийн байдал Мал өлөн, хүн цөөн, ашигт малтмалаар баян, хөрөнгө мөнгө хомс, байгаль орчин сайн, аж үйлдвэр хоцрогдсон. Эдгээрээс улбаалан монголын эдийн засгийн ашигтай хүч нөөц, хязгаарлагдмал хомс хүч нөөцийг үндэслэн шинжилж эдийн засгийн хөгжлийн чигийг баримжаалан хөгжлийн олон чигт бодлого дэвшүүлэн зах зээлийн эдийн засгийн шилжилтийг аажим хийх хэрэгтэй байна.
Монголын эдийн засагт ашигтай нөөц
1. Мал аж ахуй.
Монголын ямааны ноолуур дэлхийн энэ чиглэлийн үйлдвэрлэлийн түүхий эдийн бараг 21 %-ийг эзэлж байна. Мөн ноолуур, ноолууран бүтээгдэхүүнээрээ дэлхийн зах зээлийн тодорхой хувийг эзэлдэг. Эдийн засгийн өөрчлөлтийн хүрээнд мал аж ахуйн хувьчлал зөвхөм тодорхой хэмжээнд малчдадурам өгч эдийн засгийн нэн хүнд нөхцөл, байгалийн бэрхшээлд нэрвэгдсэн ч 1994 оны байдлаар 26 сая 700 мянган мал тоолуулан түүхэндээ анх удаа малын тоо өндөр түвшинд хүрч цаашид өсөх хандлагатай байна. Газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд 6-р байрт орох Монгол улсын 124 сая га бэлчээр / байгалийн/ 68 сая хонины бэлчээрийн даацтай юм. Монголын малчид ажилч хөдөлмөрсөг, эрэлхэг, тэсвэр хатуужилтай, мал аж ахуйн арвин баялаг туршлагатай хүмүүс. Хэрэв өнөөгийн зах зээлийн эрэлтийг мал аж ахуйн үйлдвэрлэлтэй холбож үйлдвэрлэлийнхээ үр ашгийг дээшлүүлбэл монголын эдийн засгийн сэргэлтэнд чухал гол түлхэц болно.
2. Монгол улс байгалийн баялаг нөөцтэй.
Тус улсын 230 мянган км квадрат талбайг ой мод бүрхсэн агаад энэ нь нийт газар нутгийн 15%-ийг эзэлнэ. Модны нөөц1,2 тэрбум куб метр. Жилд 40 сая куб метр мод бэлтгэдэг. Мөн зэс, нүүрс, төмөр, газрын тосны 80 орчим уурхай нээн ажиллаж буй. Дэлхийн 10 том уурхайн нэг Эрдэнэтийн зэс молибдений уурхай нөөцөөрөө Ази тивд 1-р байр эзэлдэг юм. Дорнод аймгийн Тамсагийн нутагт илэрсэн нөөц Сибирийн нефтийн орд газраас талбайгаараа том. Энд нефтийн нөөц маш баян. Одоо Хятад улсын нефть хийн компанитай БНХАУ-д нефть нийлүүлэх урт хугацааны гэрээнд гарын үсэг зураад байна. Цаашид дэлхийн улс орнуудад нээлттэй байж түүний эд нийлүүлэх баялаг бааз газар болох юм.
З. Аялал жуучлалын баялаг нөөц
Монгол улсын байгаль, агаар орчин үеийн үйлдвэрийн бохирдолгүй өргөн уудам, хязгааргүй элсэн говь, өнгөн байгаль, ан агнуурын баялаг нөөцтэй. Цаашид хөгжлийн нөөц асар их тул байгаль орчныг хамгаалан судлах, олон улсын жуулчлалын бааз газар байгуулж болно.
4. Европ-Азийг холбосон гүүр, стратегийн байр суурь
Өдгөө дэлхийн улс орнуудын эдийн засаг интеграцлагдан бүсчлэгдэн хөгжиж байна. Ийм нөхцөлд монгол улс дотоодын зах зээлийн явцуу хязгаарлагдмал, мөн олон улсын худалдааны хүрээ дутагдалтай бага байгаа нөхцөл байдлаасаа ангижран өөрийн байгалийн онцгой нөхцөлөө ашиглан олон улсын эдийн засаг, худалдааны бүс байгуулж, зүүн хойд азийн бүс нутагт олон улсын худалдаа, эдийн засагт гол тэнхлэгийн үүрэг гүйцэтгэхийг чармайх замаар Европ Азийг хобосон олон улсын худалдааны гүүр болох ирээдүйтэй юм.
Монголын эдийн засгийн хязгаарлагдмал нөөц
Хувьчлал үндсэндээ дууссан ч
1994 оны 08-р сарын эцсээр улсын үйлдвэр, аж ахуйн газрын 80 орчим хувийг хувьчлан тэдгээр нь зах зээлийн эдийн засгийн өрсөлдөөнд татагдан орсон ч Ардчилсан холбоо эвслийн ЗГ улс орны эдийн засгийг эрхлэх, явуулах ажлын туршлага, мэдлэг боловсрол дутагдсан, нөгөө талаас ард түмэнд ийм нөхцөл байдалд ажиллах сэтгэлзүйн бэлтгэл байсангүй. Хууль эрхзүйн орчин ч үгүйлэгдэв. Мөн монголын дотоод улс төр, эдийн засгийн хямрал давхар нэрмээс болж хүссэн үр дүнд хүрсэнгүй.
Хөх толбо