Хөвсгөлийн хилийн отрядын удирдлагуудыг ажлаас нь чөлөөлөв

Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар өчигдөр Хөвсгөл аймаг дахь 0257 дугаар ангийн дарга, хурандаа Д.Болдбаатар, штабын дарга, дэд хурандаа С.Мягмаржав нартай хариуцлага тооцож, ажлаас нь халах шийдвэр гаргажээ. Хурандаа Д.Болдбаатарын оронд Хилийн цэргийн штабын мэргэжлийн удирдах газарт мэргэжилтнээр ажиллаж байсан дэд хурандаа Б.Чинбатыг томилсон байна. Харин 0257 дугаар ангийн штабын даргаар хошууч, М.Батсайханыг томилжээ. Агарын заставын даргыг хэргийг шалгаж дуусах хүртэл хэвээр үлдээх шийдвэр гарсан аж.

Г.Хасар

Ардын Эрх 2007-05-18

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button