Энхтайваны өргөн чөлөөг өнөөдрөөс даваа гариг хүртэл хаана

Энхтайваны өргөн чөлөөний I эмнэлэг рүү ордог уулзвараас зүүн тийш Санхүү, эдийн засгийн дээд сургууль хүртэлх төв замыг хаахаар болжээ. Энэхүү замыг өнөөдрийн 22.00 цагаас ирэх даваа гаригийн 06.00 цаг хүртэл хаах юм байна. Энэ хооронд нийтийн тээврийн хэрэгсэл Боловсролын их сургуулийн уулзвараар хойш эргэн Залуучуудын өргөн чөлөөгөөр дамжин Токиогийн гудамжаар урагш эргэн явах аж. Харин троллейбусууд энэ өдрүүдэд үйлчлэхгүй юм байна.

Л.ТӨГС

Ардын Эрх 2007-05-18

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button