Морин нуур-т зориулагдсан хуулийн төсөл унав
Энэ хуулийн төслийн казиногийн эрх олголт нь 20 жилийн хугацаатай олгогдох бөгөөд бусад казино буюу тоглоомын газрыг тус казиногоос 300 км-ын зайд байгуулна, казиногийн байршил нь батлагдсан чөлөөт бүс болон олон улсын нисэх буудлын ойролцоо байна зэрэг заалтууд нь нэг компанид монополь эрх олгосон хэрэг гэж үзээд гишүүд дэмжсэнгүй. Монгол Улс нисэх онгоцны олон улсын нэг л буудалтай. Тэр нь Буянт Ухаа буюу Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал. Тэр онгоцны олон улсын буудлын ойролцоо Айдсын даваа байдаг. Айдсын давааны ард Морин нуур компани байрладаг. Тус газар аль эртнээс цогцолбор барихаар ажлаа эхэлсэн. Тиймд хуулийн төсөл санаачлагч Ц.Шаравдоржийг уг компанид зориулж хуулийн төсөл боловсруулсан гэж үзэн дэмжсэнгүй. Ц.Шаравдорж 1998 онд Казиногийн хууль батлагдах үеэр уг хуулийг маш их эсэргүүцэж, хуулийг цуцлуулахад оролцож байсан юм.
(Yг сонин 13/105)